Дотоод хяналтын тогтолцоо

ДОТООД ХЯНАЛТ

Ариг банк нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн харьяа аудитын газар, Гүйцэтгэх захирлын харьяа Дотоод хяналтын газар гэсэн бүтэцтэйгээр дотоод хяналтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Дотоод аудитын газар:

Аудитын газар нь банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, гүйцэтгэх удирдлагаас тусдаа биеэ даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, хийсэн ажлаа ТУЗ-д тайлагнадаг.

Банкны Гүйцэтгэх удирдлага нь Монголбанк болон ТУЗ-өөс өгсөн үүрэг, даалгавар, МУ-ын хууль тогтоомж, банкны бодлого журмыг хэрхэн хэрэгжүүлж, банкны дотоод хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлж байгаад  Аудитын газраас хяналт тавьж, шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгдөг бөгөөд ТУЗ-д тайлагнаж, тухайн зөрчлийг арилгах, засаж залруулах арга хэмжээг тусгасан зөвлөмжийг Гүйцэтгэх удирдлагад хүргүүлэх үүрэгтэй.

Дотоод хяналтын газар:

Дотоод хяналтын газар нь банкны дотоод хяналтыг өдөр тутам хэвийн төвшинд хангах бөгөөд Гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, банк түүнтэй холбогдох хууль тогтоомж, Ариг банкны дотоод дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй.

Дотоод хяналтын газар нь Ариг банкны бусад газар, хэлтэс болон Тооцооны төвүүдийг шалган, заавар зөвлөмж өгөх, дүгнэлт хийж үр ашигтай бүтцийг зохион байгуулах, банкны дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, хөгжүүлэх, түүнд тавих хяналтыг хэрэгжүүлэх, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг