Санхүү, бүртгэлийн тогтолцоо
Ариг Банкны санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг Санхүү удирдлагын газрын захирал болон түүний харьяа Бүртгэл тайлангийн хэлтэс, Төлбөр тооцооны хэлтэс, Санхүү төлөвлөлтийн хэлтэс удирдан зохион байгуулж, дараах үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- Санхүүгийн төсөв, бодит гүйцэтгэлийн шинжилгээ болон хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудыг санхүүгийн болон бусад тайлан мэдээгээр хангах
- Банкны гадаад болон дотоод төлбөр тооцоо, картын төлбөр тооцооны үйл ажиллагааг удирдах
- Банкны caнxүү, татварын тайлан, тодруулгуудыг холбогдох хууль, тогтоомж, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (CTOУC), зохицуулагч байгууллагын журам, зааварт нийцүүлэн үнэн зөв, материаллаг алдаагүй бэлтгэх болон Санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулах ажлуудыг хариуцах
- Банкны нягтлан бодох бүртгэлийн бодлогыг холбогдох бүртгэлийн стандартын дагуу боловсруулж, хэрэгжүүлэх, төв алба болон салбар тооцооны төвийн бүртгэлийн үйл ажиллагааг хянах болон нягтлан бодох бүртгэлийн заавар зөвлөгөө өгөх зэрэг ажил үүргийг хариуцдаг.
Ариг Банк нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, дүрэм болоод Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А35/20 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Банкны нягтлан бодох бүртгэлийн зааварт нийцүүлэн 2023 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 23/75 тоот ТУЗ-ийн тогтоолоор Ариг банкны Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг шинэчлэн баталж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.