Түүхэн хуудас

  • 2022
    • Нидерландийн ING Bank болон НҮБ-ын “Хүүхдийн Сан”-тай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Гэр цэцэрлэг” хөтөлбөрийг дөрөвдэхь жилдээ хэрэгжүүлж Баянзүрх дүүргийн 251 дүгээр цэцэрлэгийн дэргэд хоёр гэр, нэг ариун цэврийн байгууламж бүхий өргөтгөлийг албан ёсоор хүлээлгэн өглөө.
  • 2021
    • “Ахиллис Монгол” ТББ-тай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Итгэл Найдвар Боломж” марафоныг дөрөвдэхь жилдээ амжилттай зохион байгууллаа.
  • 2020
    • “Утааг хамтдаа устгая!” инновацийн уралдааны газар дээрх туршилтын үр дүнгээр шалгарсан байгальд ээлтэй шилдэг бүтээгдэхүүнийг хүүгүй зээлээр зах зээлд нэвтрүүлэх эрхээр шагналаа.
  • 2017
    • Монголд анх удаа дүрэмт хувцсаа үндэсний хэв маяг агуулсан, хүний биед хор нөлөөгүй хоёрдогч түүхий эдээр боловсруулсан материалаар хийлээ.
  • 2015
    • ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт; ISO 10002 Чанарын менежмент-Харилцагчийн сэтгэл ханамжийн стандарт Австралийн BSC стандартчиллын компаниас Баталгаажуулалтын гэрчилгээ гардан авлаа.
  • 2014
    • “Эрэл Банк” өөрийн түүхэн дэх хамгийн томоохон шинэчлэлийг хийж байгууллагын нэрээ цэвэр, тунгалаг гэдэг утга агуулгатайгаар “Ариг Банк” хэмээн өөрчилж, шинэ бодлого, шинэ өнгө төрхөөр харилцагч нартаа хүрч үйлчилж эхэлжээ.
  • 2013
    • Хан-Уул дүүргийн Вива сити хороололд “Вива” салбар нээгдэн харилцагчдад банк санхүүгийн найрсаг үйлчилгээг ойртууллаа.
  • 2013
    • Банк үйлчилгээний дээд стандартыг ханган ажиллах онцгой салбараа “Престиж Банк” нэрээр шинээр нээлээ.
  • 2012
    • Сонгинохайрхан салбар нээлтээ хийж “Эрэл Банк” илүү олон харилцагчидад үйлчилгээний чанарын дээд стандартыг хүргэхээр ажиллаж байна.
  • 2011
    • Бид Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харилцагч нартаа илүү ойртон “Баянзүрх” салбараа нээлээ.
  • 2011
    • Улаанбаатар хотод нээгдсэн 3 дахь салбар болгож “Эрэл Банк”-ны “Хан-Уул” салбарын нээлтийн туузыг хайчилжээ.
  • 2005
    • “Шинэ Дархан”-д Дархан-Уул дахь 2 дахь салбараа нээсэн нь даруй харилцагч нарын хүсэлт, хэрэгцээнд тулгуурласан үйл явдал байлаа.
  • 2000
    • Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд өдгөө “Дөчин мянгат” гэдэг нэршлээр олонд танил болсон салбарын нээлтийг хийж харилцагч нартаа улам ойртсон байна.
  • 1999
    • Дархан-Уул аймагт “Эрэл Банк”-ны 2 дахь салбараа нээсэн явдал нь орон нутагт нээсэн хамгийн анхны салбар байлаа.
  • 1998
    • “Эрэл Банк” Баянгол дүүргийн 5 дугаар хороонд анхны салбар болох “Хороолол” салбараа нээж харилцагчидаа хүлээн авч санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхлэв.
  • 1997
    • "Эрэл банк" нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхээ авсан хоёр дахь банк болсноор түүхийн хуудасны эхлэлээ тавьсан юм.