Ариг банкны нууцлалын бодлого
Энэхүү нууцлалын бодлого нь Ариг банк нь таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөх зорилготой.
Мэдээлэл цуглуулах, ашиглах
Бид хэрэглэгчээс мэдээллийг гол төлөв овог нэр, холбоо барих мэдээлэл (утасны дугаар, төрсөн он сар өдөр), болон бидэнд гаргаж өгсөн өөр бусад хувийн мэдээлэл зэргийг асуудаг. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр бас талбарт зочилж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно. Эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.Тодорхой тохиолдолд та мэдээллээ устгуулж болох ба дэлгэрэнгүй мэдээллийг “Хувийн мэдээллээ устгах хүсэлт” хэсгээс үзнэ үү.
Үйлдлийн мэдээлэл
Хэрэглэгч манай системийг ашиглах үед интернэт хөтчөөс (browser) илгээдэг мэдээлэл (Үйлдлийн мэдээлэл буюу Log data)-ийг бид бусад олон вэб хуудасны адил бүртгэж авдаг. Үйлдлийн мэдээлэл гэдэгт таны компьютерийн IP хаяг, хөтчийн төрөл, таны зочилж буй хуудасны хаяг, тэр хуудсанд өнгөрүүлсэн хугацаа зэрэг мэдээлэл ордог. Үйлдлийн мэдээлэл нь статистик судалгааны зориулалттай бөгөөд таны хувийн мэдээлэлд хамааралгүй байдаг.
Күүки
Күүки гэдэг нь тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан жижиг файлууд бөгөөд таны зочилсон цахим хуудаснаас компьютерт илгээгдэж хатуу дискэнд хадгалагддаг.
Бид олонх цахим хуудасны нэгэн адил Күүки файлаар дамжуулан мэдээлэл хадгалдаг бөгөөд та күүки хадгалахгүй байх тохиргоог өөрийн компьютерт тохируулах боломжтой. Күүки ашиглахгүй байх тохиргоо хийснээр манай хуудсыг ашиглахад танд зарим нэмэлт үйлдэл хийх шаардлага гарч болзошгүй.
Аюулгүй байдал
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь бидэнд маш чухал бөгөөд аюулгүй, найдвартай хамгаалахын тулд бид орчин үеийн дэвшилтэт бөгөөд боломжит бүр арга хэмжээг авдаг.
Гэвч цахим ертөнцөд 100%-ийн хамгаалалт гэж байхгүй тул бид танд бүрэн баталгаа өгөхгүй бөгөөд таныг ч бас хувийн мэдээллээ хадгалж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Та өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд нийтийн эсвэл бусдын компьютер , гар утас зэрэг төхөөрөмжид өөрийн нэр, нууц үгээр холбогдохоос аль болох зайлсхийх, нууц үгээ хэн нэгэнд хэлж өгөхгүй байх, нууц үгээ тогтмол өөрчилж байх зэргээр хамгаалах арга хэмжээ байнга авч байна уу.
Хувийн мэдээллээ устгуулах хүсэлт
Хувийн мэдээллээ устгах хүсэлт илгээснээр таны тухай хадгалсан хувийн мэдээллийг бүртгэлээс устгах болно. Хэрэв та хувийн мэдээллээ устгахаар шийдсэн бол зарим функцийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
Нууцлалын Бодлогод өөрчлөлт оруулах тухай
Энэхүү Нууцлалын Бодлогыг бид шинэчилж байх болно. Бид өөрчлөлт орсон тохиолдолд мэдэгдэл илгээнэ. Тиймээс бид таныг манай нууцлалын бодлогыг тогтмол шалгахыг зөвлөж байна.
Ариг банкны мэдээллийн аюулгүй байдлын бодлого:
Ариг банкны менежментийн баг нь банкны үйлчилгээг харилцагчдад хүргэхдээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх зорилгоор дараах бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
Банкны бүхий л оролцогч талуудын мэдээллийн нууцлал, хүртээмжтэй байдал, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллана.;
Газар, нэгж бүр нь банкны стратеги, зорилт, бизнесийн зорилго, төлөвлөгөөтэй уялдсан мэдээллийн аюулгүй байдлын зорилтыг дэвшүүлж, хэрэгжилтийг тогтмол хугацаанд тайлагнаж, үнэлгээнд тулгуурлан сайжруулалтыг хийж ажиллана;
Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг хүлээн зөвшөөрөх түвшинд барьж ажиллахын тулд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо үр дүнтэй хэрэгжүүлж, урт хугацаанд тогтмол хянаж, сайжруулна;
Банк дотооддоо хэрэглэж буй мэдээллийн систем, дэд бүтцийн тоног төхөөрөмж аливаа гуравдагч талаас нэвтрүүлж буй системүүд дээр оюуны өмчийн зөрчилгүй байхыг эрхэмлэн ажиллана.