Байгаль орчны бодлого

Бид бизнесийн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд учирч болзошгүй нөлөөллийг ухамсарлаж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэмжиж, хүрээлэн буй орчинд хариуцлагатай хандахыг эрхэмлэж дараах бодлогыг баримталж ажиллана. Үүнд:

Санаачлагч: Ариг банк нь байгальд ээлтэй бизнесүүдийг санхүүгийн хэрэгслүүдийнхээ тусламжтайгаар дэмжин ажиллаж, дотоод үйл ажиллагаагаа ч мөн байгальд ээлтэй байхаар шийдэж, салбартаа төдийгүй улс орондоо үлгэр жишээч бусдыгаа уриалан дуудагч, санаачлагч банк байна.

Зөвлөгч: Бид харилцагч болон хамтран ажиллагсдадаа бизнесээ байгаль орчинд ээлтэй байдлаар эрхлэхэд нь дотнын зөвлөгч нь байж, дэмжиж ажиллана.

Инновацлаг: Бид ТоС-ын манлайлагч банкны хувьд дотоодын үйл ажиллагаандаа БО-нд ээлтэй, эрчим хүч, усны хэмнэлттэй, сүүлийн үеийн өндөр үр ашиг бүхий техник технологиудыг нэвтрүүлэхийг зорин ажиллана. Байгаль орчинд ээлтэй, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэн ногоон оффисыг бүтээнэ.

Нийцтэй: Ариг банк нь МУ-ын байгаль орчны холбогдох бодлогуудыг мөрдөн ажиллахаас гадна олон улсын жишигт нийцүүлэнISO 14001-ын стандартыг хэрэгжүүлж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллана.

Нээлттэй: Ажилтнуудынхаа байгаль орчны мэдлэг, энэ талаар хүлээсэн үүргийн талаар ойлголтыг сайжруулахад тохирсон сургалт явуулахын зэрэгцээ байгаль орчны хүрээнд хийсэн ажлын тайланг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ. Энэхүү бодлогын биелэлтийг жил бүр дүгнэж, үр дүнг дээд удирдлагуудад тайлагнан байгаль орчны чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх санал, санаачилгуудыг тусган тасралтгүй сайжруулж, үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.