Санал, Гомдол мэдүүлэх заавар
Ариг Банкны хамт олон бид харилцагч та бүхэндээ шилдэг харилцагчийн үйлчилгээ үзүүлэхээр хичээн ажиллаж байна. Хэрэв бид таны сэтгэлд хүрэх үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа бол бидэнд тусалж алдаагаа засаж залруулах боломж олгохыг танаас хүсэж байна. Таны гаргасан асуудал бүрийг хүндэтгэн хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллах болно.
Гомдол шийдвэрлэхэд баримтлах зарчимууд
Гомдлыг шийдвэрлэхдээ бид дараах зарчмыг баримтлан ажиллана:
- Харилцагчийн хүсэл шаардлагыг үргэлж хангаж, тэдний гаргасан гомдол бүрийг чухал ач холбогдол өгч шийдвэрлэнэ.
- Бид харилцагчийн гомдлыг шийдвэрлэхдээ Монгол улсын хууль тогтоомж болон бусад шаардлагуудыг дагаж мөрдөнө.
- Санал гомдлыг үр дүнтэй, түргэн шуурхай шийдвэрлэж, тэднийг сэтгэл ханамжтай үлдээнэ.
- Харилцагчийн санал гомдолд үндэслэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулна.
Санал гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Та санал гомдлоо Ариг Банкны ажилтанд, утсаар, имэйлээр, шуудангаар, чатаар, сошиал сайтын мессежээр эсвэл өөрийн биеэр хүрэлцэн ирж Гомдол хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж мэдүүлэх боломжтой.
Санал гомдлыг хаана мэдүүлэх вэ?
Хэрэв та банкны ямар нэг үйлчилгээнд эсвэл бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун бус байгаа бол дараах сувгуудаар холбогдох боломжтой:
Гомдол хариуцсан мэргэжилтэнтэй уулзах
Ариг Банкны төв байран дээр хүрэлцэн ирж Гомдол хариуцсан мэргэжилтэнтэй өөрийн биеээр уулзах боломжтой.
Төв байрны хаяг:
Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, Хан-Уул дүүрэг, Ариг Банкны байр
Улаанбаатар 17061 , Монгол улс
Өөрт ойр тооцооны төвд мэдүүлэх
Хэрэв та гомдол хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж мэдүүлэх боломжгүй байгаа бол өөрт ойр харилцагчийн өргөөний ажилтантай уулзаж гомдлоо мэдүүлэх боломжтой.
Утсаар мэдүүлэх
Та гомдлоо манай 70133060 утсаар холбогдон лавлах төвөөр дамжуулан шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.
Онлайнаар мэдүүлэх
Онлайнаар гомдлоо мэдүүлэхдээ дараах сувгуудаар манай гомдол хариуцсан ажилтнуудтай шууд холбогдох боломжтой. Онлайн гомдлыг 24/7 цагаар өдөр бүр хүлээн авч байгаа тул та өөрийн хүссэн үедээ хандан гомдлоо мэдүүлээрэй.
Онлайн чат
Онлайн чатаар гомдол мэдүүлэх бол энд дарна уу.
Facebook чат
Facebook-ээр гомдол мэдүүлэх бол энд дарна уу.
Маргаан шийдвэрлүүлэх хүсэлтийн маягт бөглөх
Хэрэв танд АТМ, ПОС болон Картын маргаантай гүйлгээ байгаа бол маягт бөглөнө үү.
Имэйлээр мэдүүлэх
Гомдлоо info@arigbank.mn хаягаар илгээх боломжтой.
Бичгээр өргөдөл өгөх
Гомдлын өргөдлөө дараах гурван сувгаар өгөх боломжтой:
- Өөрт ойр тооцооны төвд (салбар) өгөх
- Төв байрны Харилцагчийн үйлчилгээний ажилтан (ресепшнд) өгөх
- Ариг Банкны шуудангийн хайрцагруу илгээх боломжтой
Ариг Банкны шуудангийн хайрцаг
Хан-Уул дүүрэг, Холбооны 36-р салбар, #500
Улаанбаатар хот, Монгол Улс
Санал гомдлыг мэдээлэхэд ямар мэдээлэл шаардлагатай вэ?
Та санал гомдолдоо дараах мэдээллийг тусгавал бид таны гомдлыг шуурхай шийдэхэд дөхөм болно.
- Гомдол гаргагчийн овог нэр
- Үйлчилгээ авсан салбар, ажилтны нэр
- Үйлчилгээ авсан он сар өдөр
- Ямар бүтээгдэхүүн үйлчилгээ авсан тухай
- Гомдлын ерөнхий утга
- Таны хүсэж буй шийдвэр, үр дүн
- Тантай эргэж холбоо барих мэдээлэл /гар утасны дугаар, мэйл хаяг/5.
Гомдол шийдвэрлэлтийн явцын мэдээллийг хэрхэн авах вэ?
Бид таны гомдлыг хүлээж авснаас хойш шийдвэрлэх хугацаандаа багтаж тантай холбогдож хариу гомдол шийдвэрлэлтийн явцын талаар мэдээллийг өгнө. Та гомдол шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг хүссэн үедээ 24 цагийн турш 70133060 утсаар болон info@arigbank.mn и мэйл хаягт хүсэлт илгээн авах боломжтой.
Таны санал бидэнд үнэтэй