Гомдол шийдвэрлэх бодлого
Ариг Банк нь харилцагчдаас ирсэн санал гомдлыг хүндэтгэн хүлээн авч, түүнийг шуурхай, үр ашигтай, үр дүнтэй, шударга, ямар нэгэн ялгаварлалгүйгээр, эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээр шийдвэрлэхийг зорьж ажиллана.
Үүний тулд дараах зарчмуудыг баримтлан ажиллана.
- Бидний цалинг санхүүжүүлж байгаа хүмүүс хэн бэ? Харилцагч. Иймээс бид харилцагчийн хүсэл шаардлагыг үргэлж хангаж, тэдний гаргасан гомдол бүрийг чухал ач холбогдол өгч шийдвэрлэнэ.
- Бид харилцагчийн гомдлыг шийдвэрлэхдээ Монгол улсын хууль тогтоомж болон бусад шаардлагуудыг дагаж мөрдөнө.
- Ариг Банкны удирдлага, ажилтнууд нь харилцагчийн эрх ашгийг ямагт дээдлэн хүндэтгэж, санал гомдлыг үр дүнтэй, түргэн шуурхай шийдвэрлэж, тэднийг сэтгэл ханамжтай үлдээнэ.
- Бид харилцагчийн санал гомдолд үндэслэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулна.