Зээл

  • Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн орон сууц байх,
  • Инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол гэх мэт)-д бүрэн холбогдсон, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй орон сууц байх;
  • Зээлээр санхүүжигдэх орон сууцны хувьд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    -            Нийт талбайн хэмжээ нь 80 м.кв-аас дээшгүй
    -            ҮХХ-ийн гэрчилгээтэй,
    -            Худалдах худалдан авах гэрээ хийгдсэн;
  • Барьцаанд бүртгэгдэх үед гуравдагч этгээдэд барьцаалагдаагүй байх;
  • Урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй тохиолдолд зээл хүсэгчийн өөрийн өмчлөлийн орон сууцыг нэмж барьцаалж болно.
  • Монгол улсад байнгын оршин суугч Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  • Шинээр олгох зээлийн хувьд: Тогтмол орлоготой байх бөгөөд тухайн байгууллагад сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажилласан байх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, эсвэл тухайн бизнесийг сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;
  • Сар бүрийн зээлийн төлбөрийг төлөх бүрэн боломжтой байх,
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Амь нас болон барьцаа хөрөнгийн даатгалд даатгуулах, түүний төлбөрийг хариуцах,
  • Барьцаа хөрөнгөд барьцаалбар үйлдэхийг зөвшөөрсөн байх;