Цахим банк
Ариг Банкны Төлөөлөгч нар ажиллаж байгаа банкуудын салбар дээр гадаад паспортын хамт хамтран эзэмшигчийн овог нэр, регистрийн дугаарыг мэдэн биечлэн ирж хамтран эзэмшигч нэмүүлэх хүсэлтээ гаргана. Хамтран эзэмшигч нь дансан дахь мөнгөн хөрөнгийг үндсэн эзэмшигчийн адил захиран зарцуулах эрхтэй болохыг анхаарна уу. (Дэвтэртэй данс бол хадгаламжийн дэвтрээ авчирна уу)
Та хэрэглэгчийн нэр буюу дансны дугаараа зөв оруулсан тохиолдолд дараагийн нүүр буюу Нууц үг оруулах хэсэг гарч ирэх ба хэрэглэгчийн нэрээ зөв эсэхийг дахин шалгана уу.
- Хэрэглэгчийн нэр оруулах нүдэнд Банкнаас хүлээн авсан хэрэглэгчийн нэр буюу өөрийн дансны дугаараа бичих ёстой.
- Харилцагч та өөрийн нэрээ бичвэл "Харилцагч эсвэл нууц үг буруу байна!" гэсэн хариу өгөх болно гэдгийг анхаарна уу.
- Харилцагч Та Банкнаас олгосон нууц үгээ том жижиг үсэгтэй эсэхийг сайн ялгаж оруулна уу. Хэрэв нууц үгэнд том үсэг орсон байвал та томоор бичих ёстой гэдгийг анхаарна уу. Жишээ нь: Tab12345 гэсэн нууц үг байвал та эхний Т үсгийг нь бичихдээ компьютерныхаа гарны Shift товчлууртай цуг Т үсгээ дараад бусад үсэг тоонуудыг нь зүгээр оруулна уу.
- Мөн хэрэв та 3 удаа нууц үгээ буруу оруулсан тохиолдолд таны нууц үг түр хаагддаг болохыг анхаарна уу.
- Ibank.arigbank.mn цахим хуудас руу өөрийн бүргэлээр нэвтрэн орно.
- Данс - Дансны хуулга цэс рүү орно.
- Хуулга авах дансаа сонгоно.
- Эхлэх болон дуусах хугацааг оруулна. /3 хүртэлх сарын зайтай байна/
- Гүйлгээний утга оруулж болно. /шаардлагатай тохиолдолд/
- Дансны хуулга авах товчин дээр дарснаар таны дансны хуулга дэлгэцэн дээр харагдана.
- Баруун дээд буланд байрлах pdf болон excel өргөтгөлөөс сонгож товчин дээр дарснаар таны дансны хуулга файл хэлбэрээр татагдана.