Хугацаагүй хадгаламж /жилийн эцэст хүү олгодог/

Өдөр тутмын хэрэгцээндээ зориулж тодорхой хугацаа заахгүйгээр хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийж, хүүгийн орлого олох боломжтой хугацаагүй хадгаламжийг бид санал болгож байна.

Давуу тал

  • Хүссэн үедээ хадгаламжиндаа орлого, зарлагын гүйлгээ хийх
  • Таны хэрэгцээнд тохирох төгрөг, ам.доллар, юань, еврогийн валютаас сонгох
  • Цахим банк болон Интернэт банк ашиглан данс нээх, удирдах
  • Захиалгат шилжүүлэг үйлчилгээнд бүртгүүлэх
  • "Хадгаламжийн даатгалын корпораци"-аар 20 сая төгрөг хүртэлх дүнг даатгуулах
  • 24/7 горимоор ажилладаг 7070-1001 лавлах төврүү хүссэн үедээ холбогдон дансны мэдээлэл, лавлагаа авах

Нөхцөл

Валют Дансны доод үлдэгдэл Жилийн хүү
Төгрөг 5,000 төгрөг 8.0%
Ам.доллар 5 ам.доллар 1.5%
Евро 5 евро 0.0%
Юань 50 юань 1.0%

Шимтгэл хураамж

Төрөл

 

Үйлчилгээ

Валют
Төгрөг Ам.доллар Евро Юань
Орлогын гүйлгээ Бэлэн, бэлэн бус орлого -
Зарлагын гүйлгээ Бэлэн зарлага* - 0.5% 0.3% 0.4%
Бэлэн шилжүүлэг

Банк хооронд /16 цагаас өмнө/

1,000 төгрөг 1,500 төгрөг
Банк хооронд /16 цагаас хойш/ 1,000 төгрөг 3,000 төгрөг
Бэлэн бус шилжүүлэг Өөрийн данс хооронд -
Ариг банкны данс хооронд 100 төгрөг
Банк хооронд /5 сая төгрөг хүртэл/ 200 төгрөг 0.5 ам.доллар
Банк хооронд /5 сая төгрөгөөс дээш/ 400 төгрөг 0.5 ам.доллар
Данс нээх -
Данс хөтөлсний хураамж /сар бүр/ 200 төгрөг
Дансны хуулга /хуудас бүр/ 100 төгрөг
Данс хаах 1,000 төгрөг

* Дансанд бэлэн бусаар орсон орлогыг бэлнээр зарлагадах тохиолдолд шимтгэл авна

Бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт
  • Гадаад иргэний хувьд нэмэлтээр Монгол Улсад оршин суух үнэмлэх
Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ