Corporate Gateway

Байгууллагын ERP систем (санхүүгийн программ) болон бусад системтэй банкны цахим банкны (https://ibank.arigbank.mn/) системийг интеграци хийснээр банкны үйлчилгээг өөрийн систем, санхүүгийн программаас авах боломж олгох үйлчилгээ юм.

Банкнаас үзүүлэх боломжууд

  • Банк доторх гүйлгээ
  • Банк хоорондын гүйлгээ
  • Багц гүйлгээ 
  • Цалингийн гүйлгээ
  • Банканд бүртгэлтэй данснуудын үлдэгдлийг шалгах
  • Бүртгэлтэй дансны хуулгыг өөрсдийн программ дээрээ татах
  • Валютын ханш лавлах
  • Лимит өсгөх /Хүсэлт явуулан өсгөнө/

Давуу тал

  • Цаг хугацаа хэмнэнэ
  • Хүний оролцоог багасгана
  • Хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх

Шимтгэлийн нөхцөл

Үйлчилгээнд сарын суурь хураамж байхгүй ба хуулга харах, татах үйлчилгээ шимтгэлгүй байна. Харин өөрийн санхүүгийн системээс гүйлгээ хийх тохиолдолд Цахим банкны үйлчилгээний ХШЕН-ийн дагуу тооцогдоно.

Үйлчилгээний төрөл Хураамж
Өөрийн данс хооронд 0 төгрөг
Ариг банкны данс хооронд 100 төгрөг
Бусад банкны данс руу 200 төгрөг
Өдөрт хийх гүйлгээний лимит 50,000,000 төгрөг /3 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх боломжтой/

Бүрдүүлэх материал

  • Корпорэйт Гэйтвэй үйлчилгээний хүсэлт
  • Корпорэйт Гэйтвэй үйлчилгээ авах тухай бичгээр гаргасан хүсэлт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Хамтран ажиллах гэрээ байгуулах

Анхаарах зүйл

  • Ариг банктай VPN холболтоор холбогдох боломжтой байх
  • Ариг банканд байгууллагын харилцах данс нээлгэж,  IBANK үйлчилгээнд бүртгүүлсэн байх
  • Хөгжүүлэлтийг хүсэлт гаргагч байгууллага хариуцах ба “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулна. Хөгжүүлэлтийг гуравдагч байгууллагаар хийлгэх тохиолдолд Байгууллага өөрөө хөгжүүлэгчтэйгээ гэрээ байгуулсан байна
  • Банктай хамтран ажиллах гэрээ байгуулж байсан байгууллагаар хөгжүүлэлт хийлгэх бол зөвхөн хүсэлт гаргасан байгууллагаас албан бичиг авна
Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ