Тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм худалдан авах зээл
Ерөнхий шаардлага:
- Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх;
- Сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх;
- Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
- Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
- Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
- Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх;
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ | 500 сая төгрөг хүртэл | |
Зээлийн хүү /жилийн/ | Төгрөг | Ам.Доллар |
19.2% - 22.8% | 13.2% - 18% | |
Зээлийн хүү /сарын/ | 1.6% - 1.9% | 1.1% - 1.5% |
Зээлийн хугацаа | 60 сар хүртэл | |
Урьдчилгаа төлбөр | 10% - 30% * | |
Барьцаа хөрөнгө |
Худалдан авч буй тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм /Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаална/ |
|
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй | |
Өргөдлийн хураамж | 10,000 төгрөг | |
* Шинэ автомашин /Toyota, Lexus/ - 10% Хуучин автомашин /дугаар аваагүй/ - 20% Хуучин автомашин /дугаар авсан/ - 30% Хүнд машин, механизм - 30% |
Худалдан авч буй тээврийн хэрэгсэл нь сүүлийн 10 жил дотор үйлдвэрлэгдсэн, Монгол улсад орж ирснээс хойш 3 жилээс ихгүй хугацаанд ашигласан байх
Худалдан авч буй хүнд машин механизм нь сүүлийн 10 жил дотор үйлдвэрлэгдсэн, Монгол улсад орж ирснээс хойш 1 жилээс ихгүй хугацаанд ашигласан байх
Давуу тал:
- Ариг Банкнаас анх удаа зээл авч байгаа зээлдэгч авах боломжтой
- Эхний 6 хүртэл сард үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлүүлэх боломжтой эсвэл зээлийн хугацаанд 6 сар хүртэлх хугацаагаар үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлүүлэх боломжтой
- Одоо эрхэлж буй бизнесийнхээ эргэлтийн хөрөнгийг бууруулахгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой
- Санхүүгийн дунд болон урт хугацааны хэрэгцээ хангах
- Ирээдүйд үр өгөөж олох
- Хөрөнгө бий болгох
Бүрдүүлэх материал:
- Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Бизнестэй холбоотой бичиг баримтууд
- Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бизнес төлөвлөгөө үр ашгийн тооцоо
- Барьцаанд тавих хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ
- Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал