Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл

            Хүнс, газар тариалан, мал аж ахуй, сав, баглаа боодол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХААХҮЯ-ны шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, хоршоонд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор үйлдвэрийн барилга, байгууламж барих, өргөтгөх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр худалдан авч үндсэн хөрөнгөөр бүртгэхэд зориулан олгох хөрөнгө оруулалтын зээл.

 

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ Нэг зээлдэгчид олгох эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн нийт хэмжээ 15.0 тэрбум төгрөг хүртэл байна. 
Зээлийн хүү                            /жилийн/

Зээлдэгч 6%-ийг төлнө

(ХХААХҮЯ-с 13%-ийг зээлдэгчийн өмнөөс төлнө)  

Зээлийн хугацаа 48 сар
Зээлийн үйлчилгээний шимтгэл 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг
Зээл хэрэгжих хугацаа 2024.12.31 өдрийг дуустал

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын нутаг дэвсгэрт сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн болон хуулийн этгээд байх
  • Хүнс, Газар тариалан, Мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх
  • Үйлдвэрийн барилга, байгууламж барих, өргөтгөх зориулалтаар зээл хүсэгч нь өөрийн өмчлөх эсвэл эзэмших эрхтэй газартай байх
  • Хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр байгуулах зорилгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх зориулалтаар зээл хүсэгч нь үйл ажиллагааг хэвийн эрхлэх өөрийн ажлын байртай байх
  • Зээлээр худалдан авах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь худалдах, худалдан авах гэрээ, эсвэл нэхэмжлэх, гадаадаас орж ирсэн, шинэ тоног төхөөрөмжийн хувьд гаалийн баримт бичиг, төхөөрөмжийн техникийн паспорт, үйлдвэрлэлийн гэрчилгээний хуулбартай, эд хөрөнгийн даатгалд даатгуулсан байх
  • Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид https://plant.mofa.gov.mn/ цахим системд бүртгэлтэй байх ба бусад хүнсний болон хүнсний зориулалтын сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид ХХААХҮЯ-ны зээл авах боломжтой харилцагчийн жагсаалтад багтсан байх
  • Зээлийн төрөл тус бүрд тавигдах шаардлагуудыг хангасан байх
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй, түүхгүй байх

Барьцаа хөрөнгө:

  • Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Орлого нотлох баримтууд
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар 
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ