Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээл

Газар тариалан, Хүнсний үйлдвэрлэл, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХААХҮЯ-ны шаардлагыг хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, хоршоодын бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шинээр олгох болон дахин санхүүжүүлэх зориулалттай зээл.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ Нэг зээлдэгчид олгох эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн нийт хэмжээ 15.0 тэрбум төгрөг хүртэл байна. 
Зээлийн хүү                            /жилийн/

Зээлдэгч 5%-ийг төлнө

(ХХААХҮЯ-с 13%-ийг зээлдэгчийн өмнөөс төлнө)  

Зээлийн хугацаа Газар тариалан болон хүнсний үйлдвэрлэлийн салбарт олгох зээл: 24 сар хүртэл  
Мал аж ахуйн салбарт олгох зээл: 36 сар хүртэл
Махны үйлдвэрлэлд олгох зээл: 12 сар хүртэл
Зээлийн үйлчилгээний шимтгэл 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг
Зээл хэрэгжих хугацаа 2024.12.31 өдрийг дуустал

Тавигдах шаардлага:

  • Газар тариалан болон хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид https://plant.mofa.gov.mn/цахим системд бүртгэлтэй байх
  • Хүнсний болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид ХХААХҮЯамны зээл авах боломжтой харилцагчдын жагсаалтад багтсан байх
  • Хүнс, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зээлийн төрөл тус бүрд тавигдах шаардлагыг хангасан байх
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй, түүхгүй байх

Барьцаа хөрөнгө:

  • Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Орлого нотлох баримтууд
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар 
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ