Орон сууцны борлуулалтыг дэмжих зээл

Мөрөөдлийн байраа худалдан авч, амьдралынхаа хамгийн том хөрөнгө оруулалтыг хийгээрэй.

Орон сууцанд тавигдах шаардлага:

  • Ариг банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан барилгын төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллагаас захиалсан шинэ орон сууц болон төвийн шугамд холбогдсон шинэ амины орон сууц байх
  • Захиалгын гэрээ хийгдсэн байх

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
  • Бизнес болон цалингийн тогтмол орлоготой
  • Сүүлийн 1 жил тогтвортой ажил болон бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн
  • Амь нас, эд хөрөнгийн даатгалд хамрагдах боломжтой байх
  • Захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байх

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт Ариг банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан барилгын төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллагаас борлуулж буй шинэ орон сууц болон төвийн шугамд холбогдсон шинэ амины орон сууц худалдан авах
Зээлийн хэмжээ 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөг хүртэл буюу худалдан авч буй орон сууц, амины орон сууцны үнийн дүнгийн 50 хувиас ихгүй
Зээлийн хүү                /жилээр/ *  Тухайн барилгын компанийн Ариг банкинд байршуулсан хугацаатай хадгаламжийн хүү дээр нэмэх нь жилийн 6 хувь буюу жилийн 12 хувиас ихгүй 
Урьдчилгаа төлбөр

 Нийт үнийн дүнгийн 50 хувиас багагүй

/Урьдчилгаа төлбөрт дүйцүүлж үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй/

Зээлийн хугацаа Тухайн барилгын компанийн Ариг банкинд байршуулсан хугацаатай хадгаламжийн дуусах хугацаанаас хэтрэхгүй байна. Барилгын компанитай хамтран ажиллах гэрээгээр зохицуулна.
Зээл олгох валют  Төгрөг
Барьцаа хөрөнгө

 Худалдан авч буй орон сууц, амины орон сууц

Зээлийн үйлчилгээний шимтгэл  1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй
Өргөдлийн хураамж  10,000 төгрөг

Бүрдүүлэх материал:

  • Барилгын төсөл хэрэгжүүлэгч компани болон зээл хүсэгч нарын хооронд байгуулсан захиалгын гэрээ
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол аж ахуйн нэгжийн дүрэм, гэрчилгээ, холбогдох бусад баримт бичгүүд
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ гэх мэт/
  • Орлого тодорхойлох баримт бичиг
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ