Хэрэглээний худалдан авалтын зээл
Ариг банктай хамтран ажиллах гэрээт байгууллагаас гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга, компьютер зэргийг хэрэглээний худалдан авалтын зээлээр түргэн шуурхай авах боломжтой.
Ерөнхий шаардлага:
- Банкны салбар, тооцооны төв байрлах орон нутагт тогтмол хаяг дээр оршин суудаг байх
- Өрхийн тогтмол орлогын эх үүсвэртэй, баримтаар баталгаажсан байх
- Ажил эрхэлдэг бол тухайн байгууллагад 6 сараас дээш хугацаанд тогтмол ажиллаж буй үндсэн ажилтан байх
- Бизнес эрхэлдэг бол хуулиар хориглоогүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, холбогдох баримт бичиг бүрэн, сүүлийн 6 сар тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн, бодит орлоготой байх
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Сард төлөх зээлийн хүү, үндсэн төлбөрийн нийт дүн нь зээл хүсэгчийн сарын цэвэр орлогын 60%-аас хэтрэхгүй байх
- Банктай хамтран ажиллах гэрээт байгууллагаас цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа, компьютер худалдан авах
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ | 10,000,000 төгрөг хүртэл | |
Зээлийн хугацаа | 30 сар хүртэл | |
Зээлийн хүү | Сарын | 1.7% - 1.9% |
Жилийн | 20.4% - 22.8% | |
Урьдчилгаа төлбөр | 10% - 20% | |
Барьцаа хөрөнгө | Худалдан авч буй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга | |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 1% | |
Өргөдлийн хураамж | 10,000 төгрөг |
*Зээлийн бодит өртөг (Жилийн): 20.64% - 23.06%
Бүрдүүлэх материал:
- Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
- Цээж зураг 1%
- Худалдан авах барааны нэхэмжлэх
- Зээл төлөх орлогыг нотлох баримт бичгүүд
- Бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой баримт бичгүүд
- Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал
Хамтран ажиллагч байгууллагууд:
"Номин Тав Трейд" ХХК |
"Номин Трейдинг" ХХК |
"Маая гүүд карго" ХХК |