Орон сууц барьцаалсан шуурхай зээл
Таны өрхийн хэрэглээ болон бизнест яаралтай мөнгө шаардлагатай болсон бол энэ зээлийг сонирхоно уу. Таныг санхүүгийн зөвлөхийн шуурхай үйлчилгээ, тохилог орчин хүлээж байна. Уг зээлийг ажлын 8 цагт багтаан шийдвэрлэнэ.
Ерөнхий шаардлага:
- Монгол Улсын иргэн
- Эрх зүйн бүрэн чадамжтай байх
- Банкны салбар байрлах нутаг дэвсгэрт тогтмол хаяг дээр оршин суудаг байх
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
Барьцаа хөрөнгө:
- Өөрийн өмчлөлийн орон сууц
- Орон сууцыг хамтран өмчлөгчид нь зээлд барьцаалахыг зөвшөөрсөн байх
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ |
Барьцаа хөрөнгийн үнэлгээний 50%-иас хэтрэхгүй буюу 150,000,000 төгрөг хүртэл |
Зээлийн хүү /сарын/ |
2.5% |
Зээлийн хүү /жилийн/ |
30% |
Зээлийн хугацаа |
30 хүртэл сар |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 1% буюу 2,900,000 төгрөгөөс хэтрэхгүй |
Өргөдлийн хураамж | 10,000 төгрөг |
Зээл эргэн төлөх нөхцөл | Зээл, зээлийн хүүний нийт төлбөр сар бүр тэнцүү байна |
*Зээлийн бодит өртөг (Жилийн): 30.85%
Бүрдүүлэх материал:
- Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Хамтран өмчлөгчтэй тохиолдолд хамтран эзэмшигчдийн бичиг баримт
- Орон сууцны гэрчилгээ /эх хувиар/
- Үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа
- Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал