Хадгаламж барьцаалсан зээл

ТА бидэнд итгэж өндөр хүүтэй, найдвартай хадгаламжид мөнгөө хадгалуулсан бол гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед хамгийн бага хүүтэй зээлийг зардал чирэгдэлгүйгээр авах боломжтой.

Ерөнхий шаардлага:

  • Ариг Банкны хугацаатай хадгаламж эзэмшигч байх
  • Интернэт банк болон Покет банкаар дамжуулан Хадгаламж барьцаалсан зээл авах бол тухайн үйлчилгээнд бүртгүүлсэн байх

Давуу тал:

  • Бусад төрлийн зээлтэй харьцуулахад хүү харьцангуй бага буюу сар бүрийн хадгаламжийн хүү дээр нэмэлт 0.5%-ийн хүү төлнө
  • Зээл төлөлтийн нөхцөлийг таны хүссэнээр хийж болох уян хатан нөхцөлтэй
  • Энэхүү зээлийг авахад бүрдүүлэх материал бага тул хүндрэл багатай
  • Та Ариг Банкаар зочлохдоо урт дараалал хүлээхгүй ба манай хамт олон таныг өөрийн өргөө гэрт ирсэн мэт тав тухтай орчинд угтан авч үйлчлэх болно

Зээлийн нөхцөл:

  • Зээлийн дээд хэмжээ хадгаламжийн үлдэгдлийн 85% хүртэл
  • Урьдчилсан хүүт хадгаламжийг барьцаалсан зээлийн дээд хэмжээ хадгаламжийн үлдэгдлийн 70% хүртэл
  • Хуримтлалын үндэс хадгаламжийг барьцаалсан зээлийн дээд хэмжээ хадгаламжийн үлдэгдлийн 70% хүртэл
  • Зээлийн жилийн хүү*: Хадгаламжийн жилийн хүү + 6%
  • Өргөдлийн хураамж: 3,000 төгрөг
  • Интернэт банк болон покет банкаар зээл авах бол өргөдлийн хураамж: 0 төгрөг
  • Зээлийг авсан өдөртөө хаах эсхүл зээл төлөлт хийсэн тохиолдолд: 5,000 төгрөг

 Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх 
  • Хадгаламжийн дэвтэр / хадгаламжийн гэрчилгээ

*Харилцагчтай санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий харилцагчийн хүсэлт, зээлийн судалгаа шинжилгээ, санхүүгийн үр ашигт үндэслэн хугацаатай хадгаламжийн хүүн дээр жилийн 3.6-6.0% нэмж хадгаламж барьцаалсан зээлийн хүүг тогтоох боломжтой.

Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ