Эко машины зээл

Автомашины утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бид ЭКО АВТОМАШИНЫ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа.

Ерөнхий шаардлага:

  • Цахилгаан, бензин хосолсон эсвэл дан цахилгаан хөдөлгүүртэй байх
  • Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн байх
  • Улсын дугаар авснаас хойш 3 жилээс ихгүй хугацаанд ашигласан байх
  • Өнгө үзэмжтэй, зээлдэгч нэмэлт засвар, үйлчилгээ хийлгүй ашиглах боломжтой байх
  • Монгол улсад ашиглагдаагүй автомашин нь борлуулагчийн нэр дээр гаалийн бичиг бүрдүүлж импортлогдсон байх
  • Монгол улсад 36 хүртэл сарын хугацаатай ашиглагдаж байсан автомашин бол борлуулагчийн нэр дээр бүртгүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх 

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ

50,000,000 төгрөг хүртэл

Зээлийн хүү /сарын/

1.4% - 1.7%

Зээлийн хүү /жилийн/

16.8% - 20.4%

Зээлийн хугацаа

Цалингийн орлоготой бол 30 сар хүртэл

Бизнесийн орлоготой бол 96 сар хүртэл

Урьдчилгаа төлбөр

Гаалийн бичигтэй автомашин 20%

Дугаар авсан автомашин 30%

/Үл хөдлөх хөрөнгө барьцаалж буй тохиолдолд 0%/

Зээлийн үйлчилгээний шимтгэл

1%

Өргөдлийн хураамж

10,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг (Жилийн): 17.89% - 21.51%


 Давуу тал:

  • Зээлийн хүү нь энгийн автомашины зээлтэй харьцуулахад бага
  • Эргэн төлөх хугацаа урт
  • Hybrid автомашин нь автомашинаас ялгарах хорт утааг 28-40% бууруулдаг
  • Hybrid автомашин нь 18-40% бага шатахуун зарцуулдаг
  • Хүссэн газраасаа өөрт таалагдсан автомашинаа худалдан авах боломжтой

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Зээл төлөх орлогыг нотлох баримт бичгүүд
  • Автомашины гэрчилгээ, гаалийн бичиг
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Автомашины үзлэг оношилгооны баримт бичиг
  • Авто тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ
  • Бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой баримт бичгүүд
  • Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал
Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ