Автомашины зээл
Та автомашин авахаар шийдсэн эсвэл автомашинаа солих хүсэлтэй бол бид ТАНД хамгийн таатай нөхцөлөөр автомашинтай болох боломжийг санал болгож байна.
Ерөнхий шаардлага:
- Өрхийн тогтмол орлогын эх үүсвэртэй, баримтаар баталгаажсан байх
- Ажил эрхэлдэг бол тухайн байгууллагад 6 сараас дээш хугацаанд тогтмол ажиллаж, жинхэлсэн байх
- Бизнес эрхэлдэг бол тусгай зөвшөөрөлтэй, сүүлийн 6 сар тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, түүхгүй байх
- Сард төлөх зээлийн хүү, үндсэн төлбөрийн нийт дүн нь зээл хүсэгчийн сарын цэвэр орлогын 70%-иас хэтрэхгүй байх
- Жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байх
Барьцаа хөрөнгө:
- Худалдан авч буй автомашин
- Үйлдвэрлэгдсэнээс хойш 10 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байх
- Гаалиар орж ирсэн болон улсын дугаар аваад 3 буюу түүнээс доош жилийн хугацаанд ашигласан байх
- Toyota Land Criuser 200, Lexus 570 маркийн автомашины хувьд сүүлийн 10 жил дотор үйлдвэрлэгдсэн, гаалиар орж ирсэн болон улсын дугаар аваад 7 буюу түүнээс доош жилийн хугацаанд ашигласан байх
- Зах зээлд түгээмэл, түргэн борлогдох чадвартай байх
- Үзлэг оношилгоонд хамруулсан, холбогдох татварыг төлсөн байх
- Ариг Банкны нэр дээр бүртгүүлэх
- Зээлийн хугацаагаар Тээврийн хэрэгслийн даатгал хийлгэх
Шинэ автомашины зээлийн нөхцөл:
Зээлийн дээд хэмжээ |
Худалдан авч буй автомашины үнийн дүнгээс хэтрэхгүй |
Зээлийн хүү* /жилийн/ | 16.8% - 20.4% |
Зээлийн хүү /сарын/ | 1.4% - 1.7% |
Зээлийн хугацаа |
Цалингийн орлоготой бол 30 сар хүртэл Бизнесийн орлоготой бол 96 сар хүртэл |
Урьдчилгаа төлбөр |
10% - 20% |
Нэмж үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 0% хүртэл бууруулна | |
Зээлийн өргөдлийн хураамж | 10,000 төгрөг |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй |
*Зээлийн бодит өртөг (Жилийн): 17.54% - 21.15%
*Хамтран ажиллагч гэрээт байгууллагаас автомашин худалдан авах тохиолдолд гэрээнд тусгасан хүүгээр олгоно.
Хуучин автомашины зээлийн нөхцөл:
Зээлийн дээд хэмжээ |
Худалдан авч буй автомашины үнийн дүнгээс хэтрэхгүй буюу 100 сая төгрөг хүртэл |
Зээлийн хүү* /жилийн/ | 19.2% - 22.8% |
Зээлийн хүү /сарын/ | 1.6% - 1.9% |
Зээлийн хугацаа |
Цалингийн орлоготой бол 30 сар хүртэл Бизнесийн орлоготой бол 48 сар хүртэл |
Урьдчилгаа төлбөр |
Дугаар аваагүй хуучин автомашины хувьд 20% |
Дугаар авсан хуучин автомашины хувьд 30% | |
Нэмж үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 0% хүртэл бууруулна | |
Зээлийн өргөдлийн хураамж | 10,000 төгрөг |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 1% |
*Зээлийн бодит өртөг (Жилийн): 19.97% - 23.59%
*Хамтран ажиллагч гэрээт байгууллагаас автомашин худалдан авах тохиолдолд гэрээнд тусгасан хүүгээр олгоно.
Давуу тал:
- Бид таны автомашиныг хамгийн боломжит өндөр үнээр үнэлэн энэхүү зээлийг олгоно
- Ариг Банкны мэргэжлийн, туршлагатай санхүүгийн зөвлөхүүд зөвхөн танд зориулсан тусгай нөхцөлийг санал болгох боломжтой
- Таныг Ариг Банкаар үйлчлүүлэх бүрт халуун дулаан хамт олон утган авах болно
- Та Ариг Банкаар зочлохдоо урт дараалал хүлээхгүй ба манай хамт олон таныг өөрийн өргөө гэрт ирсэн мэт тав тухтай орчинд угтан үйлчлэх болно
Бүрдүүлэх материал:
- Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
- Зээл төлөх орлогыг нотлох баримт бичгүүд
- Автомашины гэрчилгээ
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Автомашиныг үзлэг оношилгооны баримт бичиг
- Авто тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ
- Бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой баримт бичгүүд
- Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал
Хамтран ажиллагч байгууллагууд:
"Номин моторс" |
"Автоланд Эс Си" ХХК |
"Эвалюшн Трэйд" ХХК |
"Юу Би Сэйфти" ХХК |
"Азхүү" ХХК |
"Халка" ХХК |
"Авто март" төв |
"Жи Эй Си Моторс" ХХК |