Шугамын зээл

Ерөнхий шаардлага: 

  • Тухайн бизнесийг сүүлийн 1 жил тасралтгүй, амжилттай эрхэлсэн туршлагатай
  • Зээлийн баталгаа болохуйц барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

Барьцаа хөрөнгө:

  • Амины болон нийтийн эзэмшлийн орон сууц
  • Компанийн өмчлөлийн болон хувийн эзэмшлийн барилга, объектууд
  • Хашаа байшин, газрын хамт

Зээлийн нөхцөл:

  Төгрөг Ам.Доллар
Зээлийн хэмжээ 2 тэрбум төгрөг хүртэл 2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар хүртэл 
Зээлийн хүү /сарын/ 1.6%-1.95% 1.1%-1.5%
Зээлийн хүү /жилийн/ 19.2%-23.4% 13.2%-18%

Ашиглаагүй үлдэгдэлд тооцох хүү /жилийн/

4%
Зээлийн хугацаа 24 сар хүртэл
Зээлийн үйлчилгээний шимтгэл 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг (Жилийн) : 20.0% - 23.43%

Давуу тал:

  • Хэрвээ таны бизнес улирлын чанартай, гэнэтийн санхүүгийн асуудалтай тулгардаг бол энэхүү зээл маш тохиромжтой.
  • Гэрээний зээлийн эрхийн хэмжээгээр зээл авах, буцаан төлөх, төлсөн хэмжээгээр дахин зээл авах боломжтой.
  • Давтан материал бүрдүүлэхгүйгээр хүссэн үедээ зээл авах боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Үйл ажиллагааны талаарх танилцуулга
  • Зээлээр санхүүжүүлэх бизнес төлөвлөгөө /үр ашгийн тооцоо/
  • Барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар 
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд

Гадаадын иргэн бол нэмэлтээр:

  • Монгол улсад ажил эрхлэх ба бизнес эрхлэх албан ёсны виз
  • Байгууллага буюу ажил олгогчтой хийсэн гэрээ
  • Оршин суугаа орон сууцны гэрээ
  • Байгууллагын батлан даалтын гэрээ
  • Хамтран зээлдэгчээр монгол иргэн оруулах бол хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй мөн ижил материал бүрдүүлэх
Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ