Орон сууц худалдан авах зээл

Мөрөөдлийн байраа худалдан авч, амьдралынхаа хамгийн том хөрөнгө оруулалтыг хийгээрэй.

Орон сууцанд тавигдах шаардлага:

  • Амьдран суух зориулалттай
  • Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй
  • Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
  • Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 70 хувь (Хэрэглээ, бизнесийн зориулалтаар авсан зээлийн сарын төлбөрүүд орно)
  • Бизнес болон цалингийн тогтмол орлоготой
  • Сүүлийн 1 жил тогтвортой ажил болон бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн
  • Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-иас дээшгүй настай байх
  • Амь нас, эд хөрөнгийн даатгал хийгдсэн байх

Зээлийн нөхцөл:

Зээлийн төрөл

Зээлийн дээд хэмжээ

Дээд хугацаа

Урьдчилгаа төлбөр

Зээлийн хүү

Нийтийн орон сууц худалдан авах

Худалдан авч буй орон сууцны үнийн дүнгээс хэтрэхгүй

240 сар

Урьдчилгаа 20%-30% хүртэл - Сарын 1.8%        /жилийн 21.6%/

 

 

Урьдчилгаа 31%-40% хүртэл Сарын 1.7%           /жилийн 20.4%/

 

 

Урьдчилгаа 41% ба түүнээс дээш - Сарын 1.6%  /жилийн 19.2%/

 

Амины орон сууц худалдан авах

Худалдан авч буй амины орон сууцны үнийн дүнгээс хэтрэхгүй

Амины орон сууц барих

1,000,000,000

Хашаа байшин худалдан авах

50,000,000

120 сар

Хашаа байшин барих

Урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд зээлийг дээд хүүгээр олгоно.

Зээлийн үйлчилгээний шимтгэл 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй, өргөдлийн хураамж 10,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг (Жилийн): 17.66% - 20.07%

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Орон сууцны ЭУБЕГ-аас авсан лавлагаа
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн цахим үнэмлэхний хуулбар
  • Зээл хүсэгчийн сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/
  • Худалдан авах орон сууцны гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эх хувь
  • Орлого тодорхойлох баримт бичиг
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ