Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүүгийн хөнгөлөлттэй зээл.
Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд тусгагдсан Аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор олгож буй хүүгийн хөнгөлөлттэй зээл.
Зээлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгоно.
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Зээлийн дээд хэмжээ | 1 зээлдэгч түүний холбогдох этгээдэд олгох нийт зээлийн хэмжээ 1.0 тэрбум төгрөг хүртэл |
Зээлийн хүү |
Зээлдэгч жилийн 11% /сарын 0.9%/-г төлнө. (БОАЖЯ-с 7% /жилийн/-ийг зээлдэгчийн өмнөөс төлнө) |
Зээлийн хугацаа | 24 сар хүртэл |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | Зээл олгосон дүнгийн 1% буюу 2,900,000 төгрөгөөс хэтрэхгүй |
Өргөдлийн хураамж | 10,000 төгрөг |
Зээл эргэн төлөх нөхцөл | Зээлийн үндсэн төлбөрийг нийт хугацааны 3/1-ээс ихгүй хугацаанд чөлөөлнө. Үлдсэн хугацаанд зээл, зээлийн хүүгийн нийт төлбөр сар бүр тэнцүү байна. |
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Монгол Улсын нутаг дэвсгэрт 12 сараас доошгүй хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн байх;
- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
- Аялал жуулчлалын зориулалттай барилга, байгууламж барих, өргөтгөх, жуулчны бааз, амралт сувилалын дэд бүтцийг сайжруулах зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь өөрийн эзэмшлийн өмчлөх, эзэмших газартай байх;
- Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, 1 ба түүнээс дээш жил ажилласан 5 тооны ажилтантай байх;
- Эрх бүхий албан тушаалтан эсвэл толгой компани нь Ариг банкны салбар, нэгж байрлах нутаг дэвсгэрт харьяалалтай байх;
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, түүхгүй байх;
БАРЬЦАА ХӨРӨНГӨ:
- Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө