Алт барьцаалсан зээл
Харилцагч та өөрт байгаа алтаа худалдах шаардлагагүйгээр эргэлтэнд оруулж бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж санхүүгийн хэрэгцээгээ хялбараар шийдээрэй.
Тавигдах шаардлага.
- Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн эрхзүйн бүрэн чадамжтай байх
- Монгол Улсын газар нутагт алт олборлох үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд холбогдох тусгай зөвшөөрөл, лицензийг бүрэн авсан байх
- Банканд барьцаалах сорьцгүй алт нь гулдмай хэлбэрт оруулсан, сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дугаар авч, шинжилгээний дээжийн өрөмдөлт хийгдсэн, сорьц тогтоолгох боломжтой байх
АЛТ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ | Сорьц тогтоолгосон алтан гулдмай барьцаалсан зээл | Сорьц тогтоолгоогүй алтан гулдмай барьцаалсан зээл |
Зээлийн хэмжээ | Цэвэр жин * Алтны сорьц * Алтны Монголбанкны ханш * (100%-Татвар)*90% буюу өөрийн хөрөнгийн 20% хүртэл | Бохир жин * Алтны сорьц * Алтны Монголбанкны ханш * (100%-Татвар)*60% буюу өөрийн хөрөнгийн 20% хүртэл |
Зээлийн хүү | 19.2% | 20.4% |
Зээлийн хугацаа | 12 сар хүртэл | 6 сар хүртэл |
Зээлийн шимтгэл | 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй | |
Өргөдлийн хураамж | 20,000 төгрөг |
Бүрдүүлэх материал:
- Зээл хүссэн өргөдөл
- Тусгай зөвшөөрлийн хуулбар
- Үнэт металл хайлсан тухай акт /эх хувь/
- Сорьцын бичгийн эх хувь. Хэрэв сорьцын бичиггүй бол сорьц тогтоолгох үйлчилгээнд тооцсон шимтгэлийн “нэхэмжлэл”-ийн эх хувь;