100 саяын эзэн ойртсоор
Ариг банкнаас хугацаатай хадгаламж эзэмшигчдийнхээ дунд зарласан “Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны 2024 оны 10 сарын 01-нээс 31-ний хоорондох хугацаанд хадгаламж нээлгэсэн харилцагчдын дундах 7-дах удаагийн урамшууллыг эздийг 2024 оны 11 сарын 01-нд тодрууллаа. Энэ удаад уламжлал ёсоор 3 сая төгрөгийн эзнээр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнээр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнээр 7 харилцагч тодорсноос гадна 50,000 төгрөгийн эзнээр 63 харилцагч тодорлоо.
3,000,000 сая төгрөгийн урамшууллын эзэн Г.Ариунбилэгийн сэтгэгдэл:
Би сугалаанд ер нь итгэдэггүй байсан. Юмыг бодитоор харахыг хичээдэг хуульч мэргэжилтэй хүн. Өмнө нь ганц нэг сугалаанд оролцож л байсан нэг ч удаа юм таарч хожиж байгаагүй. Олон төрлийн сугалаа, урамшуулалд оролцож л байсан нэг ч юм хожиж байгаагүй өдий хүрсэн. Гэсэн гэнэт санамсаргүйгээр бүр 2 ч урамшууллын эзэн болсон. Тэгэхлээр энэ бол үнэхээр шударгаар шүүж гаргадаг юм байна гэдгийг нотоллоо. Тэгээд аз гэж байдаг юм байна гэдгийг өнөөдөр л мэдлээ. Маш их баяртай байна.
Энэхүү аянд та Ариг банкны Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Дархан хотод байрлах салбаруудад 50,000 төгрөгөөс дээш дүнгээр өөрт тохирох хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгон жилийн 14-16.5 хувь хүртэл хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэн оролцох юм.
Сар бүр 50-70 харилцагч, нийт 500 гаруй харилцагчдыг урамшуулах аяны супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн 2025 оны 01 сарын 02-нд тодрох бөгөөд харилцагч тухайн сардаа урамшууллын эрхээрээ азаа үзэхээс гадна давхар супер урамшуулалд оролцох юм. Та “Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:
24 цагийн туршид 7070 1001 дугаараас
100say.arigbank.mn сайтаас болон Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хотод байрлах Ариг банкны салбаруудаас аваарай!
Ариг банк