Картаар үйлчлэгч байгууллага

 

Ариг банк нь дотоодын ₮ карт болон гадаадын Visa, Union Pay, JCB төлбөрийн картуудыг тєлбєр тооцоонд хүлээн авч үйлчлэн харилцагчиддаа түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор картаар үйлчлэгч байгууллага (КҮБ)-тай картаар үйлчлэх гэрээ байгуулж төлбөрийн карт уншигч машиныг (ПОС) суурилуулан хамтран ажиллаж байна.

ПОС машин суурилуулснаар дараах давуу талуудтай:

  • Бүх төрлийн төлбөрийн картуудыг хүлээн авч тєлбєр тооцоо гүйцэтгэснээр танай байгууллагад соёлч боловсон үйлчилгээг нэвтрүүлж харилцагч үйлчлүүлэгчдэд үйлчилгээний таатай орчинг бүрдүүлнэ.
  • Харилцагчдад түргэн шуурхай үйлчлэн дараалал бухимдлыг арилгана.
  • Бэлэн мөнгөтэй холбоотой гарах зардал буурч төлбөр тооцоогоор дамжигддаг хуурамч мөнгөн тэмдэгтийн эрсдэлээс сэргийлнэ.
  • Харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж танай байгууллагын нэр хүнд, ашиг орлого нэмэгдэнэ.
  • Ариг банкны КҮБ болж хамтран ажилласнаар Цахим банкны үйлчилгээ, картын үйлчилгээг авч ашиглан цаг хугацаа, зардлаа хэмнэнэ.
  • КҮБ нь  интернэт банкаар дансны хуулга болон sms мэдээ авч 24 цагийн турш хяналт тавих бүрэн боломжтой.  

Гүйлгээний шимтгэл:

  • Дотоодын карт - 1%
  • Олон улсын карт - 3%

Бүрдүүлэх материал:

  • Харилцах данс нээлгэх
  • Байгууллагын гэрчилгээний хуулбар болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
  • Хувь хүн бол цахим үнэмлэхийн хуулбар болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
  • Төлбөрийн картын үйлчилгээг нэвтрүүлэх хүсэлтэй байгууллагын тодорхойлолт
  • Бусад шаардлагатай материал

Онлайнаар бүртгүүлэх:

Хүсэлт илгээх

 

Гарын авлага үзэх:

ПОС гарын авлага

Таны бизнесийн үйл ажиллагаанд дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авах боломжтой пос төхөөрөмжийг санал болгож байна

Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ