Ариг онлайн

АРИГ ОНЛАЙН аппликейшн нь сүүлийн үеийн технологийн шийдлээр хөгжүүлэгдсэн, зах зээлд өрсөлдөхүйц, банкны боломжит бүхий л үйлчилгээг зайнаас авах боломжийг бий болгож, таны үнэт цагийг хэмнэж, санхүүгийн төлбөр тооцоог саадгүй, хялбар хийхэд зориулагдсан интернэт банкны үйлчилгээ юм.

Та АРИГ ОНЛАЙН үйлчилгээг ашигласнаар:

  • Бүх төрлийн шилжүүлэг хийх /банк дотор, банк хооронд, утасны дугаараар, фейсбүүкээр, өөрийн данс хооронд, QR кодоор/
  • Дансаа удирдах /данс нээх, нэмэх, хасах/
  • Хялбар төлбөр төлөлт /билл төлбөр, утасны төлбөр болон бусад/
  • Төрийн үйлчилгээ гааль, татварын гүйлгээ хийх
  • Аппликейшнээрээ АТМ дээрээс бэлэн мөнгө авах /ХХБ болон Капитрон банк/
  • Ариг банкны салбараас аппликейшнээ ашиглан бэлэн мөнгө авах, орлого хийх
  • Хувийн санхүүгээ хянах
  • Онлайн шопоор аялах, таны худалдан авалтыг хялбарчлах
  • QR кодоор төлөлт, шилжүүлэг хийх
  • Зээлийн үйлчилгээ онлайнаар авах
  • Үнэт цаасны данс нээлгэх, арилжаанд оролцох
  • Гэр бүлийн хүрээнд дэд хэрэглэгч бүртгэн ашиглах боломжтой

Гар утсанд тавигдах шаардлага:  

  • АРИГ ОНЛАЙН аппликэйшн нь Android болон iOS үйлдлийн системтэй смарт гар утас дээр ажиллана.
  • Интернетэд холбогдсон байх – 3G, 4G, GPRS, WIFI зэрэг сүлжээнд холбогдсон байх.

Нөхцөл:

  • Жилийн хураамж - 5000 ₮
  • Шилжүүлэг хийх - 100 ₮ /өөрийн данс хооронд, банк дотор, гар утасны дугаараар, фейсбүүк хаягаар, QR кодоор/
  • Банк хоорондын гүйлгээ хийхэд - 300 ₮
  • Билл төлбөр - 100 ₮ /Гар утасны төлбөр, Сөх, Ус, дулаан, цахилгаан гэх мэт/
  • Нэгж цэнэглэлт - 100 ₮ 
  • Гааль, татвар - /Ариг онлайнаар 100 ₮/

Бүрдүүлэх материал:

  • Цахим үнэмлэх /гадаад пасспорт/
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ авах хүсэлт
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ

Нууцлал хамгаалалт:

  • Харилцагч бүр нэвтрэх нэр болон нэвтрэх нууц үгээс гадна гүйлгээний нууц үг авах болно.
  • 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ бүр гүйлгээний нууц үгээр баталгаажуулах бөгөөд та өөрийн нууц үгээ бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
  • Ариг онлайн аппликейшн дээр хурууны хээ болон царай таних системийг тохируулж нэвтрэх боломжтой.

 Бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

Хэрэглэгчийн гарын авлагыг ЭНД дарж танилцана уу.

Онцлох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

АНДЕРРАЙТЕРИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ

СОНИРХОХ