Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зээл - 3% /түр/
Бид "Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв"-тэй хамтын ажиллагааны хүрээнд "Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зээл"-ийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Энэхүү бүтээгдэхүүн таны бизнесийн үйл ажиллагааг тогтворжуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, цаашлаад бизнесийн үйл ажиллагааг өргөтгөхөд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Ерөнхий шаардлага:
- Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвд бүртгэлтэй, тус төвөөс хэрэгжүүлж буй "BEST" сургалтын хөтөлбөрт бүрэн хамрагдаж тэнцсэн байх;
- Тухайн бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 12 сарын турш тасралтгүй эрхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааны орлого 3 сараас дээш хугацаагаар тасалдаагүй байх;
Барьцаа хөрөнгө:
- Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ | 100,000,000 сая төгрөг хүртэл |
Зээлийн хүү |
Жилийн 3% |
Зээлийн хугацаа | 36 сар хүртэл |
Зээлийн зориулалт | Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 1% буюу 2,900,000 төгрөгөөс хэтрэхгүй |
Өргөдлийн хураамж | 10,000 төгрөг |
Давуу тал:
- Зээлийн хүү хамгийн бага
- Зээлийн хэмжээ өндөр
- Хугацаа урт
- Барьцаа хөрөнгийн үнэлгээ өндөр
- Зээл буцаан төлөх нөхцөл уян хатан
Бүрдүүлэх материал:
- Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
- Аж ахуй нэгжийн гэрчилгээ, дүрэм
- Орлогоо хүлээн авдаг банкны харилцах дансны хуулга /сүүлийн 1 жилийн/
- Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхний хуулбар
- Барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар
- Бусад шаардлагатай бичиг баримтууд