Ханган нийлүүлэгчийн зээл
Бизнес эрхлэгч ТАНЫ Бизнесийн ашиг, орлогоо нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулах, гэрээний дагуу хүлээсэн үүргээ цаг хугацаандаа гүйцэтгэж бизнесийн итгэлт хамтрагч байхад тань “Ханган нийлүүлэгчийн зээл”-ийн бүтээгдэхүүн таньд тусална.
Ерөнхий шаардлага:
- Банктай хамтран ажиллах гэрээт байгууллагад бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлдэг, нийлүүлэлт хийж эхэлснээс хойш 2 жилээс багагүй хугацаа өнгөрсөн байх
- Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр байх
Барьцаа хөрөнгө:
- Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бараа материал, ирээдүйн орлого
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ | Ханган нийлүүлэгчийн зээл | Ханган нийлүүлэгчийн шуурхай зээлийн шугам | |
Энгийн бараа бүтээгдэхүүн | Түргэн муудах бараа бүтээгдэхүүн | ||
Сүүлийн 6 хүртэл сарын борлуулалтын орлогын нийлбэр дүнгээс хэтрэхгүй буюу 200 сая төгрөг хүртэл | Хамтран ажиллах гэрээт захиалагчаас орж ирсэн сүүлийн 1 жилийн борлуулалтын сарын дундаж орлогыг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү | ||
Зээлийн хүү /сарын/ | 1.7% | 1.6% - 1.9% | |
Зээлийн хүү /жилийн/ | 20.4% | 19.2% - 22.8% | |
Зээлийн бодит өртөг /жилийн/ | 21.34% | 23.13% | |
Зээлийн хугацаа | 12 сар хүртэл | Гэрээний хугацаанаас хэтрэхгүй буюу 12 сар | |
Ашиглаагүй дүнд тооцох хүү | - | 4% хүртэл | |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 1% буюу 2,900,000 төгрөгөөс хэтрэхгүй | ||
Өргөдлийн хураамж | 10,000 төгрөг | ||
Зээл эргэн төлөх нөхцөл | Зээл, зээлийн хүүний нийлбэр сар бүр тэнцүү | Зээлийг нийт хугацааны гуравны хоёроос ихгүй хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлж болно. Үлдсэн хугацаанд зээлийн лимитийг сар бүр бууруулна. Лимит бууруулах хугацаанд нэмж зээл олгохгүй. |
Давуу тал:
- Богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдвэрлүүлэн авах боломжтой
- Шуурхай зээлд үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүй
- Зээлийг шугам хэлбэрээр ашиглаж өөрийн санхүүгийн хэрэгцээгээ удирдах боломжтой
- Барьцаа хөрөнгийн үнэлгээ өндөр
Доорх шаардлагыг хангасан харилцагчид дараах нөхцөлийг санал болгож байна
Харилцагчид тавигдах шаардлага: | ||
1. Банктай ханган нийлүүлэлтийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан, бараа ажил үйлчилгээ нийлүүлдэг байх | ||
2. Бараа ажил үйлчилгээ захиалагч байгууллагаас орж ирэх орлогоо Ариг банкны дансаар хүлээн авдаг байх | ||
Бүтээгдэхүүн, үйлчилгээ | Нөхцөл | |
Зээлийн үйлчилгээ | Эргэлтийн хөрөнгийн зээл, Хөрөнгө оруулалтын зээл, Ханган нийлүүлэгчийн шуурхай зээл, Ханган нийлүүлэгчийн зээл авах хураамж | Зээлийн үйлчилгээний шимтгэл 50% хөнгөлөлттэй буюу 0.5% дээд тал нь 2,900,000 төгрөгөөс хэтрэхгүй |
Зээлийн өргөдлийн хураамж үнэгүй | ||
Цахим банкны үйлчилгээ | Бизнес карт захиалах | эхний жилийн хураамж үнэгүй |
Интернэт банк | эхний жилийн хураамж үнэгүй | |
Ариг онлайн | эхний жилийн хураамж үнэгүй | |
Corporate gateway үйлчилгээ бүртгүүлэх | үнэгүй | |
Бусад үйлчилгээ | Дансны тодорхойлолт авах | үнэгүй |
Дансны үлдэгдлийн баталгаа авах | үнэгүй | |
Салбар нэгжүүдээр дараалалгүй үйлчлүүлэх |
Бүрдүүлэх материал:
- Зээл хүсэгчийн анкет /Банкны маягтаар/
- Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх хүчин төгөлдөр гэрээ /эх хувиар/
- Орлогоо хүлээн авдаг банкны харилцах дансны хуулга /сүүлийн 1 жилийн/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар
- Бусад шаардлагатай бичиг баримтууд