Хөрөнгө оруулалтын зээл

Зээлийн зориулалт: 

Иргэдийн бизнесээ өргөжүүлэх, шаардлагатай үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах, үйлдвэрлэл үйлчилгээний барилга барих, өргөтгөх, урсгал засвар хийхэд зориулан олгох зээл

Ерөнхий шаардлага:

  • Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх;
  • Сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх;

Зээлийн нөхцөл:

Зээлийн нөхцөл 
Зээлийн хэмжээ Банкны өөрийн хөрөнгийн 20% хүртэл
Зээлийн хүү /жилийн/ Төгрөг Ам.Доллар
19.2% - 23.4% 13.2% - 18%
Зээлийн хүү /сарын/ 1.6% - 1.95% 1.1% - 1.5%
Зээлийн хугацаа 120 сар хүртэл
Барьцаа хөрөнгө

Худалдан авч буй үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж

/Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаална/

Зээлийн үйлчилгээний шимтгэл 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг (Жилийн): 20.0% - 23.71%

Давуу тал:

  • Зээлийн дээд хэмжээ Банкны өөрийн хөрөнгийн 20% хүртэлх дүнгээр авах боломжтой
  • Ариг Банкнаас анх удаа зээл авч байгаа зээлдэгч авах боломжтой
  • Урт хугацаагаар буюу 120 сарын хугацаатайгаар авах боломжтой
  • Эхний 12 хүртэл сард үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлүүлэх боломжтой. Эсвэл зээлийн хугацаанд 12 сар хүртэлх хугацаагаар үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлүүлэх боломжтой
  • Одоо эрхэлж буй бизнесийнхээ эргэлтийн хөрөнгийг бууруулахгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой
  • Санхүүгийн дунд болон урт хугацааны хэрэгцээ хангах
  • Ирээдүйд үр өгөөж олох
  • Хөрөнгө бий болгох

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бизнестэй холбоотой бичиг баримтууд
  • Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бизнес төлөвлөгөө үр ашгийн тооцоо
  • Барьцаанд тавих хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 
  • Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал
Онцлох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт ирүүлэх урилга

СОНИРХОХ