Бизнесийн шугамын зээл

Зээлийн нөхцөл:

  Төгрөг Ам.Доллар
Дээд хэмжээ 2 Тэрбум 2 Тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний
Зээлийн хүү /сарын/ 1.6%-1.95% 1.1%-1.5%
Зээлийн хүү /жилийн/ 19.2%-23.4% 13.2%-18%

Ашиглаагүй үлдэгдэлд тооцох хүү /жилийн/

4% 4%
Дээд хугацаа 24 сар 24 сар
Зээлийн үйлчилгээний шимтгэл 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй 

 *Зээлийн бодит өртөг (Жилийн): 20.0% - 23.42%

Ерөнхий шаардлага:

  • Тухайн бизнесийг сүүлийн 1 жил тасралтгүй, амжилттай эрхэлсэн туршлагатай
  • Зээлийн баталгаа болохуйц барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

Барьцаа хөрөнгө:

  • Амины болон нийтийн эзэмшлийн орон сууц
  • Компанийн өмчлөлийн болон хувийн эзэмшлийн барилга, обьектууд
  • Хашаа байшин, газрын хамт

Ач холбогдол

  • Хэрвээ таны бизнес улирлын чанартай, гэнэтийн санхүүгийн асуудалтай тулгардаг бол энэхүү зээл маш тохиромжтой.
  • Гэрээний зээлийн эрхийн хэмжээгээр зээл авах, буцаан төлөх, төлсөн хэмжээгээр дахин зээл авах боломжтой.
  • Давтан материал бүрдүүлэхгүйгээр хүссэн үедээ зээл авах боломжтой.

Бүрдүүлэх материал

  • Зээл хүсэгчийн анкет /Банкны маягтаар/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Үйл ажиллагааны талаарх танилцуулга
  • Зээлээр санхүүжүүлэх бизнес төлөвлөгөө /үр ашгийн тооцоо/
  • Барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбар /ҮХЭХБГазрын зээлийн барьцаанд байхгүй тухай лавлагааны хамт/
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Онцлох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт ирүүлэх урилга

СОНИРХОХ