Эргэлтийн хөрөнгийн зээл
Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор хийгдэх төрөл бүрийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэнд зориулан бид та бүхэнтэй бизнесийн зээлийн бүтээгдэхүүнээрээ хамтран ажиллахдаа таатай байна.
Төгрөг | Ам.Доллар | |
Дээд хэмжээ | Бизнесийн онцлог, цар хүрээ, санхүүгийн чадамжаас хамаарна | Бизнесийн онцлог, цар хүрээ, санхүүгийн чадамжаас хамаарна |
Зээлийн хүү /сарын/ | 1.6%-1.95% | 1.1%-1.5% |
Зээлийн хүү /жилийн/ | 19.2%-23.4% | 13.2%-18% |
Дээд хугацаа |
48 сар /2024 оны 12 сарын 31 өдрийг дуустал/ |
|
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй |
*Зээлийн бодит өртөг (Жилийн): 20.0% - 23.43%
Давуу тал:
- Бизнесийн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийн зориулалтаар олгогдох энэ зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, санхүүгийн чадамжаас хамаарч тогтооно.
- Ариг Банкнаас анх удаа зээл хүсэгчдийг мөн дэмжин ажиллаж байна.
- Зээлийн хугацааны 1/3-т нь үндсэн зээлээс чөлөөлж болно.
- Ариг Банкны мэргэжлийн, туршлагатай санхүүгийн зөвлөхүүд зөвхөн танд зориулсан тусгай нөхцөлийг санал болгох боломжтой.
- Зээлийг шуурхай шийдвэрлэн олгоно.
- Та Ариг Банкаар зочлохдоо урт дараалал хүлээхгүй ба манай хамт олон таныг өөрийн өргөө гэрт ирсэн мэт тав тухтай орчинд угтан авч үйлчлэх болно.
Ерөнхий шаардлага:
- Тухайн бизнесийг сүүлийн 1 жил тасралтгүй эрхэлсэн туршлагатай.
- Зээлийн баталгаа болохуйц барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх.
- Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх.
Барьцаа хөрөнгө:
- Амины болон нийтийн эзэмшлийн орон сууц.
- Компанийн өмчлөлийн болон хувийн эзэмшлийн барилга, объектууд.
- Хашаа байшин, газрын хамт.