Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүүгийн хөнгөлөлттэй зээл

Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд тусгагдсан Аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор олгож буй хүүгийн хөнгөлөлттэй зээл. 

 Зээлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгоно.

 

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

 Зээлийн дээд хэмжээ 1 зээлдэгч түүний холбогдох этгээдэд олгох нийт зээлийн хэмжээ 1.0 тэрбум төгрөг хүртэл
 Зээлийн хүү

Зээлдэгч жилийн 11% /сарын 0.9%/-г төлнө.

(БОАЖЯ-с 7% /жилийн/-ийг зээлдэгчийн өмнөөс төлнө) 

 Зээлийн хугацаа  24 сар хүртэл 
 Зээлийн үйлчилгээний шимтгэл Зээл олгосон дүнгийн 1% буюу 2,900,000 төгрөгөөс хэтрэхгүй 
 Өргөдлийн хураамж  10,000 төгрөг
Зээл эргэн төлөх нөхцөл Зээлийн үндсэн төлбөрийг нийт хугацааны 3/1-ээс ихгүй хугацаанд чөлөөлнө. Үлдсэн хугацаанд зээл, зээлийн хүүгийн нийт төлбөр сар бүр тэнцүү байна.

 

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт 12 сараас доошгүй хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • Аялал жуулчлалын зориулалттай барилга, байгууламж барих, өргөтгөх, жуулчны бааз, амралт сувилалын дэд бүтцийг сайжруулах зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь өөрийн эзэмшлийн өмчлөх, эзэмших газартай байх;
  • Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, 1 ба түүнээс дээш жил ажилласан 5 тооны ажилтантай байх;
  • Эрх бүхий албан тушаалтан эсвэл толгой компани нь Ариг банкны салбар, нэгж байрлах нутаг дэвсгэрт харьяалалтай байх;
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, түүхгүй байх;

 

БАРЬЦАА ХӨРӨНГӨ:

  • Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө
Онцлох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт ирүүлэх урилга

СОНИРХОХ