Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл.
Ерөнхий шаардлага:
- Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх;
- Сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх;
- Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
- Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
- Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
- Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх;
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ | Банкны өөрийн хөрөнгийн 20% хүртэл | |
Зээлийн хүү /жилийн/ | Төгрөг | Ам.Доллар |
19.2% - 23.4% | 13.2% - 18% | |
Зээлийн хүү /сарын/ | 1.6% - 1.95% | 1.1% - 1.5% |
Зээлийн хугацаа | 120 сар хүртэл | |
Урьдчилгаа төлбөр | 30% | |
Барьцаа хөрөнгө |
Худалдан авч буй үл хөдлөх хөрөнгө /Урьдчилгаа төлбөрийн оронд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нэмэлтээр барьцаалж болно/ |
|
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй | |
Өргөдлийн хураамж | 10,000 төгрөг |
Давуу тал:
- Зээлийн дээд хэмжээ Банкны өөрийн хөрөнгийн 20% хүртэлх дүнгээр авах боломжтой
- Ариг Банкнаас анх удаа зээл авч байгаа зээлдэгч авах боломжтой
- Урт хугацаагаар буюу 120 сарын хугацаатайгаар авах боломжтой
- Эхний 12 хүртэл сард үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлүүлэх боломжтой эсвэл зээлийн хугацаанд 12 сар хүртэлх хугацаагаар үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлүүлэх боломжтой
- Одоо эрхэлж буй бизнесийнхээ эргэлтийн хөрөнгийг бууруулахгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой
- Санхүүгийн дунд болон урт хугацааны хэрэгцээ хангах
- Ирээдүйд үр өгөөж олох
- Хөрөнгө бий болгох
Бүрдүүлэх материал:
- Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Бизнестэй холбоотой бичиг баримтууд
- Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бизнес төлөвлөгөө үр ашгийн тооцоо
- Барьцаанд тавих хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ
- Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал