Байгууллагын зарлага гаргах эрхтэй хугацаатай хадгаламж
Та хадгаламждаа орлого хийж сар бүр хүүгээ бодуулахаас гадна хадгаламжийн хүү, хугацаа алдалгүйгээр зарлагын гүйлгээ хийх боломжтой бүтээгдэхүүнийг сонгож санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлээрэй.
Давуу тал
- Сар бүрийн эцэст хадгаламжийн хүү бодогдож орох
- Хугацаатай хадгаламжаас зарлага гаргах
- Таны хэрэгцээнд тохирох хугацаа болон төгрөг, ам.долларын валютаас сонгох
- Интернэт банк ашиглан дансаа хянах, удирдах
- Захиалгат шилжүүлэг үйлчилгээнд бүртгүүлэх
- "Хадгаламжийн даатгалын корпораци"-аар 20 сая төгрөг хүртэлх дүнг даатгуулах
- 24/7 горимоор ажилладаг 7070-1001 лавлах төврүү хүссэн үедээ холбогдон дансны мэдээлэл, лавлагаа авах
Нөхцөл
Хугацаа / Валют | Жилийн хүү / Зарлага гаргасан дүнд тооцох жилийн хүү | |
Төгрөг | Ам.доллар | |
6 сар | 10.1% /бодит хүү 10.58%/ | 2.0% /бодит хүү 2.02%/ |
9 сар | 11.2% /бодит хүү 11.79%/ | 2.4% /бодит хүү 2.43%/ |
12 сар | 12.5% /бодит хүү 13.24%/ | 2.6% /бодит хүү 2.63%/ |
24 сар | 12.9% /бодит хүү 13.69%/ | 3.5% /бодит хүү 3.56%/ |
Дансны доод үлдэгдэл | 100 сая төгрөг | 50 мянган ам.доллар |
Зарлага гаргах хугацаа | Сар бүрийн эхний долоо хоногт нэг удаа | |
Зарлага гаргах дүн | Доод үлдэгдлээс давсан дүнг зарлагадах боломжтой | |
Гэрээ цуцалсан тохиолдолд олгох хүү | 3.75% | 0.75% |
Шимтгэл хураамж
Төрөл |
Үйлчилгээ |
Валют | |
Төгрөг | Ам.доллар | ||
Орлогын гүйлгээ | Бэлэн, бэлэн бус орлого | - | |
Зарлагын гүйлгээ | Бэлэн зарлага* | - | 0.5% |
Бэлэн шилжүүлэг |
Банк хооронд /16 цагаас өмнө/ |
1,000 төгрөг | 1,500 төгрөг |
Банк хооронд /16 цагаас хойш/ | 1,000 төгрөг | 3,000 төгрөг | |
Бэлэн бус шилжүүлэг | Өөрийн данс хооронд | - | |
Ариг банкны данс хооронд | 100 төгрөг | ||
Банк хооронд /5 сая төгрөг хүртэл/ | 200 төгрөг | 0.5 ам.доллар | |
Банк хооронд /5 сая төгрөгөөс дээш/ | 400 төгрөг | 0.5 ам.доллар | |
Данс нээх | - | ||
Хадгаламжийн дэвтэр | 1,000 төгрөг | ||
Дансны хуулга /хуудас бүр/ | 100 төгрөг | ||
Данс хаах | 3,000 төгрөг |
* Дансанд бэлэн бусаар орсон орлогыг бэлнээр зарлагадах тохиолдолд шимтгэл авна
Бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.
Бүрдүүлэх материал
- Данс нээлгэх тухай албан бичиг
- Харилцагчийн мэдээллийн маягт
- Бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлт
- Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн эх хувь эсхүл нотариатаар баталгаажуулсан хувь
- Эцсийн өмчлөгч болон Улс төрд нөлөө бүхий этгээдийг бүртгэх маягт
- Эцсийн өмчлөгч болон хувьцаа эзэмшигч тус бүрийн хүчин төгөлдөр баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хувь
- Гүйцэтгэх захирал болон дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтны нотариатаар гэрчлүүлсэн Гарын үсгийн баталгааны маягт
- Гүйцэтгэх захирал болон дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтны Харилцагчийн мэдээллийн маягт /иргэн/, иргэний үнэмлэх /пасспорт, оршин суух үнэмлэх, АНУ-ын иргэн бол W-8BEN, W-9 маягт/
- Мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг тухайн албан тушаалтанд эрх бүхий дээд байгууллагаас олгосон тушаал, шийдвэр
- Бусад шаардлагатай гэж үзсэн баримт бичгүүд