Ариг банк - Номин бизнес карт

“НОМИН ТАВ ТРЕЙД” ХХК болон “АРИГ БАНК”- ийн үнэнч харилцагч танд зориулсан лояалти үйлчилгээг цогцоор нь авах боломжтой “НОМИН БИЗНЕС КАРТ”-ыг танилцуулж байна.

Энэхүү карт нь харилцагч Таны бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг болох ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ, ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ-г түрүүлж авах эрхийг багтаасан цагийг тань хэмнэх, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий орчин үеийн төлбөрийн дэвшилтэт хэрэгсэл юм.

НОМИН Бизнес картын үндсэн нөхцөл: 

Картын хувь 1-10%
Бонус хуримтлуулах Картын хувиар
Бонус зарцуулах Үнийн дүнгийн 50% хүртэл
Үйлчлэх салбар Бүх салбар
Буцаан олголт  НОМИН Бизнес клубээс хийсэн худалдан авалтын 2%
Хүчинтэй хугацаа 3 жил
Картын төрөл НОМИН Бизнес карт
Карт ашиглалт Бизнес карт болон пин код
Дагалдах үйлчилгээ
  • НОМИН сүлжээ дэлгүүрүүдээс бүх барааг бөөний үнээр худалдан авах.
  • Байгууллагын худалдан авалтыг тусгай Борлуулалтын менежерүүдээр дамжуулан түргэн шуурхай хийх, хүргэлт үйлчилгээг үнэ төлбөргүй авах.  Орон нутгийн салбаруудыг бараагаар хангах гэрээ байгуулах, аж ахуйн хэрэгцээний тогтмол худалдан авалтыг шуурхай зохион байгуулах гэх мэт байгууллага, бизнесүүдэд зориулсан үйлчилгээг авах.  
  • Санхүү, даатгалын үйлчилгээг өөрийн хэрэгцээнд тааруулан онцгой нөхцөлтэйгээр хамтран ажиллах.  Байгууллагын хэрэгцээгээ цогцоор хангах.  
  • НОМИН Моторс салбартай хамтран бизнесийн үйл ажиллагаанд ашиглах бүх төрлийн авто машин, техникийг өөрийн онцлогт тааруулан захиалах, хамтран ажиллах.  
  • НОМИН онлайн дэлгүүрээс байгууллаганд зориулсан тусгай цэсээр үйлчлүүлэх, үнэгүй хүргүүлэх, байнгын буюу давтан худалдан авалтыг урамшуулах гэх мэт олон төрлийн урамшуулалыг хүртэх
  • НОМИН сүлжээ дэлгүүрүүдийн мерчендайзингийн нэмэлт үйлчилгээнүүдэд БОНУС оноог ашиглах. 
  • Номин бонус картын үндсэн үйлчилгээг хүсэлтийн дагуу авч хамгийн өндөр хөнгөлөлт, урамшууллын хувь болох 10% хүртлэх хувийн БОНУС оноо цуглуулах, зарцуулах.
  • Байгууллага, бизнесүүдэд зориулсан цаг үеийн хөнгөлөлт урамшууллын мэдээллийг түргэн шуурхай авах, хамтран ажиллах боломжтой.  
Жилийн хураамж 10,000₮
Карт хаагдах Картын хугацаа дуусч байгааг мэдэгдэх, дараагийн хураамжыг төлөх хүртэл автоматаар хаагдана

 

Харилцагчийн бүрдүүлэх бичиг баримтыг жагсаалтыг хүсэлт тус бүрээр: 

Үндсэн категори Шаардлагтай бичиг баримт Бизнес кредит Бизнес дебит
Байгууллагын мэдээлэл   Байгууллагын гэрчилгээ Хувь хүн Байгууллага Хувь хүн Байгууллага
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ үгүй тийм үгүй тийм
Байгууллагын дүрэм үгүй тийм үгүй үгүй
Байгуулагдсан улсын татвар төлөгчийн дугаар үгүй тийм үгүй тийм
Байгууллагын хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл   Иргэний үнэмлэх үгүй тийм үгүй тийм
Баталгаат гарын үсэг маягт татах + upload тийм тийм тийм тийм
Холбоотой болон охин, хараат компанийн тухай мэдээлэл Байгууллагын гэрчилгээ тийм тийм тийм тийм
Удирдлагын мэдээлэл   Иргэний үнэмлэх үгүй тийм үгүй үгүй
Гадаад пасспор тийм тийм тийм тийм
Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр тийм тийм тийм тийм
Байгууллагын итгэмжлэгдсэн ажилтны мэдээлэл   Иргэний үнэмлэх үгүй тийм үгүй тийм
Гадаад пасспортын дугаар үгүй тийм үгүй тийм
Итгэмжлэл үгүй тийм үгүй тийм
Баталгаат гарын үсэг маягт татах + upload үгүй тийм үгүй тийм
Байгууллагын хүсэлт   Байгууллагын албан хүсэлт үгүй тийм үгүй тийм
Шийдвэр үгүй тийм үгүй тийм
Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан үгүй тийм үгүй үгүй

 Бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй ЭНД болон ЭНД дарж танилцана уу.

Онцлох

100 саяын эзэн ойртсоор

7-дах удаагийн урамшууллыг эздийг тодрууллаа

СОНИРХОХ