Хэрэглээний худалдан авалтын зээл

Ариг банктай хамтран ажиллах гэрээт байгууллагаас гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга, компьютер зэргийг хэрэглээний худалдан авалтын зээлээр түргэн шуурхай авах боломжтой.

Ерөнхий шаардлага:

  • Банкны салбар, тооцооны төв байрлах орон нутагт тогтмол хаяг дээр оршин суудаг байх
  • Өрхийн тогтмол орлогын эх үүсвэртэй, баримтаар баталгаажсан байх
  • Ажил эрхэлдэг бол тухайн байгууллагад 6 сараас дээш хугацаанд тогтмол ажиллаж буй үндсэн ажилтан байх
  • Бизнес эрхэлдэг бол хуулиар хориглоогүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, холбогдох баримт бичиг бүрэн, сүүлийн 6 сар тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн, бодит орлоготой байх
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Сард төлөх зээлийн хүү, үндсэн төлбөрийн нийт дүн нь зээл хүсэгчийн сарын цэвэр орлогын 60%-аас хэтрэхгүй байх
  • Банктай хамтран ажиллах гэрээт байгууллагаас цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа, компьютер худалдан авах

Зээлийн нөхцөл: 

Зээлийн хэмжээ 10,000,000 төгрөг хүртэл
Зээлийн хугацаа 30 сар хүртэл
Зээлийн хүү Сарын 1.7% - 1.9%
Жилийн 20.4% - 22.8%
Урьдчилгаа төлбөр 10% - 20%
Барьцаа хөрөнгө Худалдан авч буй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга
Зээлийн үйлчилгээний шимтгэл 1%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг (Жилийн): 20.64% - 23.06%

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Цээж зураг 1%
  • Худалдан авах барааны нэхэмжлэх
  • Зээл төлөх орлогыг нотлох баримт бичгүүд
  • Бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой баримт бичгүүд
  • Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал

Хамтран ажиллагч байгууллагууд:

"Номин Тав Трейд" ХХК
"Номин Трейдинг" ХХК
"Маая гүүд карго" ХХК
Онцлох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

АНДЕРРАЙТЕРИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ

СОНИРХОХ