Ипотекийн зээл 6%

Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй жилийн 6%-ийн хүүтэй орон сууцны зээлийг олгож байна. Өөрийн өмчлөлд буй хуучин орон сууцыг барьцаа болгон ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлөх боломжтой.

  • Таныг Ариг Банкаар үйлчлүүлэх бүрт халуун дулаан хамт олон угтан авах болно.

Орон сууцанд тавигдах шаардлага:

  • Амьдран суух зориулалттай
  • Орон сууцны талбайн хэмжээ 80 хүртэл м.кв
  • Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй
  • Шинэ орон сууцны хувьд улсын комисс хүлээн авсан акт болон захиалгын гэрээ бусад бичиг баримтууд
  • Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
  • Үндсэн зээл хүсэгч нь Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт үндсэн зээлдэгчээр хамрагдаагүй байх, хамтран зээлдэгчээр хамрагдаж байсан бол үлдэгдэлгүй байх;
  • Хамтран зээлдэгч нь Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь (Хэрэглээ, бизнесийн зориулалтаар авсан зээлийн сарын төлбөрүүд орно)
  • Бизнесийн эсвэл цалингийн тогтмол орлоготой
  • Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй
  • Зээлийн дуусах хугацаа тэтгэвэрт гарах наснаас өмнө байх
  • Амь нас, эд хөрөнгийн даатгалд хамрагдах боломжтой байх

Зээл шилжүүлэх:

  • Та Ариг Банкны зээл авсан салбар, тооцооны төвд хандан зээл шилжүүлэх хүсэлтээ одоогийн орлогын хэмжээг тодорхойлох баримтуудын хамт ирүүлнэ үү.

Зээлийн нөхцөл:

  • 80 м.кв-аас дээшгүй талбайтай орон сууц
  • Урьдчилгаа төлбөр - 30%
  • Жилийн хүү - 6% 
  • Хугацаа - 360 сар
  • Зээлийн үйлчилгээний шимтгэл-1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй

*Зээлийн бодит өртөг: Жилийн 6.17%

Зээл шинээр олгоход бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Одоо оршин суугаа газрын тодорхойлолт
  • Орон сууцны лавлагааг ЭУБЕГ-с авна /Банканд байгаа бусад зээлийн гэрээнд давхар үүрэг ногдуулаагүй, гуравдагч талд эрх үүсээгүй, өмчийн эрхийн ямарч эргэлзээгүй байх ёстой/
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн цахим үнэмлэхний хуулбар
  • Зээл хүсэгчийн сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/
  • Худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эх хувь
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас аливаа иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүйг нотлох тодорхойлолт
  • Орлого тодорхойлох баримт бичиг

Зээл шилжүүлэхэд бүрдүүлэх материал:

  • Зээл шилжүүлэх хүсэлтийн маягт
  • Орлого тодорхойлох шаардлагатай баримтууд /Ариг Банкаар цалин тавьж олгодог байгууллагын ажилтан бол шаардлагагүй/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол бүртгэлтэй татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт
Онцлох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

АНДЕРРАЙТЕРИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ

СОНИРХОХ