Алт барьцаалсан зээл

Харилцагч та өөрт байгаа алтаа худалдах шаардлагагүйгээр эргэлтэнд оруулж бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж санхүүгийн хэрэгцээгээ хялбараар шийдээрэй. 

Тавигдах шаардлага.

  • Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн эрхзүйн бүрэн чадамжтай байх
  • Монгол Улсын газар нутагт алт олборлох үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд холбогдох тусгай зөвшөөрөл, лицензийг бүрэн авсан байх
  • Банканд барьцаалах сорьцгүй алт нь гулдмай хэлбэрт оруулсан, сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас дугаар авч, шинжилгээний дээжийн өрөмдөлт хийгдсэн, сорьц тогтоолгох боломжтой байх
АЛТ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ Сорьц тогтоолгосон алтан гулдмай барьцаалсан зээл Сорьц тогтоолгоогүй алтан гулдмай барьцаалсан зээл
Зээлийн хэмжээ Цэвэр жин * Алтны сорьц * Алтны Монголбанкны ханш * (100%-Татвар)*90% буюу өөрийн хөрөнгийн 20% хүртэл Бохир жин * Алтны сорьц * Алтны Монголбанкны ханш * (100%-Татвар)*60% буюу өөрийн хөрөнгийн 20% хүртэл
Зээлийн хүү 19.2% 20.4%
Зээлийн хугацаа 12 сар хүртэл 6 сар хүртэл
Зээлийн шимтгэл 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй
Өргөдлийн хураамж 20,000 төгрөг

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүссэн өргөдөл
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Үнэт металл хайлсан тухай акт /эх хувь/
  • Сорьцын бичгийн эх хувь. Хэрэв сорьцын бичиггүй бол сорьц тогтоолгох үйлчилгээнд тооцсон шимтгэлийн “нэхэмжлэл”-ийн эх хувь;
Онцлох

АРИГ БАНКНЫ ВЕБ САЙТЫГ ШИНЭЧЛЭХ ТЕНДЕР

НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ

СОНИРХОХ