Swift

 Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.

Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч байгууллагын дансны мэдээлэл солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.

Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтанд орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.

Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу !

Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь таньд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.

Манай банк SWIFT Net сүлжээг ашиглан өөрийн болон Олон Улсын харилцагч Банкууд дахь дансаар дамжуулан гадаад төлбөр тооцоо, гуйвуулга шилжүүлгийг ажлын 1-3 хоногт багтаан хийж гүйцэтгэж байна. SWIFT гэдэг нь Society for Worldwide Interbank Financial Telecommunications буюу Олон Улсын Банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны нийгэмлэг түүний сүлжээг хэлнэ.

Давуу тал:

  • Харилцагчийн хүсэлтээр төлбөрийг хүчингүй болгох эсвэл буцаан дуудах боломжтой
  • Гуйвуулгын талаар залруулга хийх, лавлагаа явуулах боломжтой
  • SWIFT сүлжээг ашиглан гуйвуулдаг тул найдвартай

Үйлчилгээний төрөл

Шимтгэл хураамж

Валютын гуйвуулга хийх - USD

 

                 5,000 хүртэл

10,000 төгрөг

                 5,001 – 100,000 хүртэл

20,000 төгрөг

                 100,001 дээш

30,000 төгрөг

Төлбөр шилжүүлэгч нь эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцах тохиолдолд: *

15 ам.доллар

Валютын гуйвуулга хийх - EUR

 

                 5,000 хүртэл

10,000 төгрөг

                 5,001 – 100,000 хүртэл

20,000 төгрөг

                 100,001 дээш

25,000 төгрөг

Төлбөр шилжүүлэгч нь эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцах тохиолдолд:

 

                 12,000 хүртэл

15 евро

                 12,001 – 50,000 хүртэл

25 евро

                 50,001 дээш

35 евро

 

 

   

Валютын гуйвуулга хийх - CNY

 

                 50,000 хүртэл

5,000 төгрөг

                 50,001 дээш

10,000 төгрөг

Төлбөр шилжүүлэгч нь эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцах тохиолдолд:

50 CNY

Бусад үйлчилгээ

 

Төлбөрийг буцаан дуудахад

30 ам.доллар

Гуйвуулгын талаар залруулга хийх, лавлагаа явуулахад

35 ам.доллар

Гадаадаас ирсэн гуйвуулгыг буцаахад

15 ам.доллар

SWIFT-Р ГАДААД ГУЙВУУЛГА ХҮЛЭЭН АВАХ/ RECEIVE A WIRE TRANSFER (SWIFT)

  • Харилцагч та энд дарж  Юань хүлээн авах маягт татаж авна уу.
  • Харилцагч та энд дарж  Евро хүлээн авах маягт татаж авна уу. 
  • Харилцагч та энд дарж БНХАУ-руу ам.долларын гүйлгээ гүйцэтгэх боломжтой банкуудын жагсаалтыг татаж авна уу.

Ариг Банкны корреспондент банкуудын жагсаалтыг харах бол энд дарна уу.

*Санамж: Гуйвуулга хүлээн авагчийн овог, нэр, дансны дугаар, хаяг, утасны дугаарыг бүрэн бүтэн бичнэ үү. Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол Ариг Банкны 976-7070-1001 дугаарын утсаар эсвэл corrbank.division@arigbank.mn хаягаар холбогдоно уу.

 

*Салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэх

-Гадаад төлбөрийн даалгаварын маягтыг салбар, тооцооны төв дээр бөглөнө.

-Салбарын теллерт бөглөсөн маягтаа өгнө.

-Олон улсын мөнгөн гуйвуулгыг гадаад валютаар илгээнэ.

-15:00 цагаас өмнө салбар, тооцооны төв дээр хүлээлгэн өгсөн төлбөрийн даалгавар тухайн ажлын өдөртөө манай банкнаас шилжигдэнэ. Тасалбар болсон цагаас хойш хүлээлгэн өгсөн төлбөрийн даалгавар дараагийн ажлын өдөр шилжихийг анхаарна уу.

 *Ариг Банкны цахим банк

-Мөнгөн гуйвуулгыг хүссэн цагтаа хийнэ.

-Олон улсын мөнгөн гуйвуулгыг гадаад валютаар илгээнэ.

-15:00 цагаас өмнө салбар, тооцооны төв дээр хүлээлгэн өгсөн төлбөрийн даалгавар тухайн ажлын өдөртөө манай банкнаас шилжигдэнэ. Тасалбар болсон цагаас хойш хүлээлгэн өгсөн төлбөрийн даалгавар дараагийн ажлын өдөр шилжихийг анхаарна уу.

Цахим банкны хэрэглэгч болох

*Санамж: Та Ариг Банкны интернэт банкны хэрэглэгч байх шаардлагтай. Та Интернэт банкны хэрэглэгч болохын тулд манай хамгийн ойр байрлах салбар, тооцооны төв дээр өөрийн биеэр очно уу.  Интернэт банкны дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Салбар, тооцооны төвийн байршил болон дэлгэрэнгүйг эндээс харна уу. 

Түгээмэл асуудаг асуултууд:

  • Гадаад гуйвуулга хийхэд юу анхаарах хэрэгтэй вэ? - Хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон хаяг мөн хүлээн авагч банкны нэр, хаяг дансны дугаар болон SWIFT код банкны код зэрэг мэдээллийг англи хэл дээр үнэн зөв бөглөх шаардлагатай.
  • Гадаад гуйвуулгын төлбөр хэд хоногт хийгддэг вэ? - Гадаад гуйвуулга төлбөр хийгдсэнээс хойш ажлын 1-3 хоногт хүлээн авагчдаа очдог.
  • Дамжуулагч банкны шимтгэлийг заавал төлөх үү? - Дамжуулагч банкны шимтгэлийг заавал төлөх шаардлагагүй бөгөөд хэрвээ төлөөгүй тохиолдолд таны шилжүүлсэн дүнгээс хасагдах болно.
  • Гадаад гуйвуулга нь Money Gram болон Western Union зэрэг бусад гуйвуулгаас юугаараа ялгаатай вэ? - Money Gram болон Western Union нь богино хугацаанд түргэн шуурхай хүлээн авагчдаа очдог давуу талтай боловч зөвхөн хувь хүнээс хувь хүнд шимтгэл нь харьцангуй өндөр бөгөөд зөвхөн гуйвуулагч төлдөг мөн төлбөр шилжүүлэх дүн хязгаартай байдаг. Харин гадаад гуйвуулгыг хувь хүн, байгууллага аль аль нь шилжүүлэх боломжтой бөгөөд шимтгэл нь харьцангуй бага мөн төлбөр шилжүүлэх дүн хязгааргүй байдаг зэргээрээ давуу талтай юм.
  • Хэрэв би гуйвуулга хийсний дараа уг төлбөрийг буцаах буюу залруулга хийхийг хүсвэл яах вэ? - Та төлбөрийг буцаах болон залруулах хүсэлтээ бичгээр гаргаж төлбөр гуйвуулсан салбар банкан дээр очиж өгөх бөгөөд шимтгэл төлөх болно. 
  • Гадаадаас төлбөр хүлээж авахад банкны ямар мэдээлэл шаардлагатай вэ?- Гадаадаас төлбөр хүлээж авахын тулд манай банкны гадаадын банкан дахь корреспондент банкны нэр болон хаягийг төлбөр гуйвуулагчид явуулах шаардлагатай байдаг. Мөн хүлээн авагчийн нэр болон дансны дугаарыг бичиж гуйвуулагчид илгээнэ.

 

 

Онцлох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

АНДЕРРАЙТЕРИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ

СОНИРХОХ