MoneyGram

 Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.

Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч байгууллагын дансны мэдээлэл солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.

Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтанд орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү

Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу !

Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь таньд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.

Ариг Банк нь богино хугацаанд найдвартай хялбар замаар гадаад руу мөнгө шилжүүлэх эсвэл гадаадаас мөнгө хүлээн авахад нэн тохиромжтой иргэд хоорондын мөнгөн гуйвуулгын хамгийн сүүлийн үеийн хэлбэр болох MoneyGram үйлчилгээг аль ч салбар, тооцооны төвөөр дамжуулан үзүүлдэг.

    Та MoneyGram үйлчилгээгээр үйлчлүүлснээр:

  • Дэлхийн 200 гаруй орны 300,000 үйлчилгээний цэгүүдээр үйлчилгээ үзүүлэх боломжтой.
  • Ижил төрлийн үйлчилгээнүүдээс хамгийн хямд тарифтай.
  • Ердөө л 10 минутын дотор төлбөр шилжүүлэх болон хүлээн авах боломжтой.
  • Тус банкинд ямар нэгэн данс эзэмшдэг байх шаардлагагүй.Мөнгө шилжүүлэх бүрдээ, 10 үгэнд багтсан мэдээллийг үнэгүй дамжуулах боломжтой.

Нөхцөл:

ДҮН ШИМТГЭЛ
0-100 USD 8USD
100.01-250 USD 12 USD
250.01-500 USD 20 USD
500.01-750 USD 30 USD
750.01-1,000 USD 40 USD
1,000.01-1,250 USD 55 USD
1,250.01-1,500 USD 70 USD
1,500.1-2,000 USD 90 USD
2,000.01–2,500 USD 100 USD
2,500.01 – 3,000 USD 110 USD
3,000.01 – 3,500 USD 120 USD
3,500.01 – 4,000 USD 130 USD
4,000.01 – 5,000 USD 150 USD
5,000.01 – 5,500 USD 180 USD
5,500.01 – 6,000 USD 200 USD
6,000.01 – 6,500 USD 220 USD
6,500.01 – 7,000 USD 240 USD
7,000.01 – 7,500 USD 250 USD
7,500.01 – 10,000 USD 300 USD

 Бүрдүүлэх материал:

 Хэрэв Та MoneyGram үйлчилгээгээр мөнгө шилжүүлэх гэж байгаа бол:

  • Банканд ямар нэгэн данстай байх, эсвэл зээлийн карт эзэмшдэг байх шаардлагагүй
  • Та биеийн байцаалтаа авчрах ёстой
  • Төлбөр шилжүүлэх товч маягтыг бөглөнө
  • Шилжүүлэх мөнгөн дүнгээсээ гадна үйлчилгээний тарифийг төлнө
  • MoneyGram үйлчилгээний нууц дугаарыг банкнаас танд олгоно
  • Энэхүү нууц дугаарыг зөвхөн төлбөр хүлээн авагчид та өөрөө мэдэгдэх ёстой

Хэрэв та MoneyGram үйлчилгээгээр мөнгө хүлээн авах гэж байгаа бол:

  • Та төлбөр шилжүүлэгчээс өгсөн үйлчилгээний нууц дугаарыг мэдэж байх ёстой
  • Та мөнгөө авахын тулд биеийн байцаалтаа банканд авчрах шаардлагатай
  • Төлбөр хүлээн авах товч маягтыг бөглөнө
  • Та ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүй
Онцлох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

АНДЕРРАЙТЕРИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ

СОНИРХОХ